Телевизийнхэн чуулж байна

img

Телевизүүдийн чуулган Blue Sky Hotel-д эхэлж байна.

а

Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, чадавхийг бэхжүүлэх, олон нийтийн оролцоог дэмжих” үндэсний сургалт семинар хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

р

09:00 цагт "Girls day" буюу "Охидын өдөрлөг" Монголд анх удаа болно. Өдөрлөг 10 дугаар хороололд байдаг Техник технологийн дээд сургууль дээр болно.

ах

09.00 цагт БОНХАЖЯ-ны Удирдах ажилтны зөвлөгөөн МҮХАҮТ-ын хажуу талын Корпорэйт зочид буудлын хурлын танхимд эхэлнэ.

09.30 цагт Нийслэлийн Онцгой байдлын газраас Хаан караокед гарсан гал түймрийн талаар мэдээлэл хийнэ

а

10:00 цагт НМХГ-ын хурлын зааланд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Төрийн бус байгууллага, Мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ болно.

х

11.00 цагт Соёлын Төв Өргөөний "Б" корпус /12 давхар/ шинжлэх ухааны академийн хурлын зааланд /3 давхарт/ Монголын Урлагийн Ажилтны Холбооны төв орон нутгийн салбар зөвлөлийн дарга нарын нэгдсэн семинартай.

х

11.00 цагт Монгол улсын үнэт баялаг, Гэр бүлийн хөгжил, хамгааллын тал дээр Төрөөс ямар бодлого, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа болон “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хурлын зааланд болно.

х

11:00 цагт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Төрийн ордны "Г" танхимд "Согтууруулах ундааны хяналтын тухай хууль"-ийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

х

11:00 цагт Аж үйлдвэрийн яам үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлагуудтай гэрээ байгуулж, гарын үсэг зурна.  Арга хэмжээ Аж үйлдвэрийн яаманд болно.

р

11:30 цагт "Хайрын үр" ТББ-ын хамт олон Цагаан давааны хогийн цэгт амьдардаг хүмүүст хүрч тэдэнтэй санал бодлоо хуваалцан, халуун аарц, цай, хоолоор дайлж, өөрсдийн бэлдсэн хувцаснуудыг бэлэглэнэ.

р

11:30 цагт Хэвлэлийн Хүрээлэнд "Guys" хамтлагийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ мэдээлэл хийнэ. Есөн жилийн дараа бүгд нэгдэж хамтлаг байгуулагдсанаас 18 жилийн дараа ямар тэсрэлт хийхээр болсон талаар болон бусад сэдвээр хамтлагийн гишүүд хэвлэлийнхэнтэй ярилцана.

ха

12:00 цагт ЭЧХН-аас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид есөн зүйл бүхий асуулт тавьж шаардлага хүргүүлэх талаарх хэвлэлийн бага хурал Сансарын тунелийн баруун урд дээд талд байрлах БЗД-ийн III хорооны эсрэг талын "Халх журам" дунд сургуулийн 202 тоотод болно.

р

12:00 цагт  Монголын Тусгай Олимпийн Хороо нь Хан-Уул дүүргийн Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 63-р тусгай сургуультай хамтран Хан-Уул дүүргийн 34, 41, 60, 63, 118, Баянгол дүүргийн ”Гурван тамир” бүрэн дунд сургуулиудын нийт 86 сурагчдын дунд холимог /оюуны хөгжлийн бэрхшээлтэй болон энгийн хүүхдүүд/ багийн жүдо, сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулна. Тэмцээн 63-р сургуулийн спорт зааланд болно.

х

12:45 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Төрийн албан хаагчдын хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

р

13.30 цагт Монголын Залуучуудын Холбоо, Батлан Хамгаалахын Их сургууль хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ