Ахмад бөхчүүддээ хүндэтгэл үзүүлжээ

img

Монголын үндэсний бөхийн холбоо жил бүрийн сар шинийн өмнө ахмад бөхчүүдээ хүлээн авдаг уламжлалтай. Энэ уламжлалаараа ахмадуудаа хүлээн авч, Цагаан сарын тавгийн боов, чихэр, цай тэргүүтэнг өчигдөр тараажээ.

Ахмад буюу өдгөө 70-аас дээш настай дөч гаруй д бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд байдгаас улсын арслан Ц.Бадамсэрээжид, Б.Жамъяндорж,  Л.Сосорбарам, Ө.Эрдэнэ-Очир, Х.Хайдав, улсын заан Ц.Санжаа, Д.Лхагвасүрэн, улсын харцага Д.Сэрээтэр, Ч.Өвгөнхүү,  улсын начин Ч.Баасанхүү, С.Лхагваа, Ц.Лхамаа, Д.Шижээ, Н.Дашзэвэг, хүндэт засуул О.Гомбосүрэн, М.Буянбат, Б.Санжаа, Ц.Шарав, Н.Дашжамц, Ё.Давааням, Б.Шүрхүү, Ц.Бадарч, хүндэт гарын даа С.Сэлэмбаатар, “Бөх” сонины сурвалжлагч Ш.Мягмар нарын гуч орчим ахмад тус хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ