Йордан хэт даврагчдад цохилт өгнө

img

Йорданы эзэн хаан II Абдуллах энэ сарын 3-7 өдрүүдэд АНУ-д төрийн айлчлал хийхээр тус улсад хүрэлцэн ирээд байсан юм. Өчигдөр хэт даврагчид Йорданы нисгэгч Муаз аль Касабехийг амьдаар нь шатаасан билээ. Энэхүү үйл явдлын дараа хаан айлчлалаа хугацаанаас нь өмнө дуусгаж, өчигдөр эх орондоо хүрэлцэн ирсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хаан ард түмэндээ хандаж “Хэт даврагчид эх орон, ард түмнийг нь заналхийлж эхэллээ. Би нисгэгчийнхээ амийг заавал нэхэх болно. Өнөөдрөөс эхлэн Йордан хэт даврагчдын эсрэг нэгдэж, тулалдах болно. АНУ-тай хамтран хэт даврагчдад цохилт өгөхөөр болсон” гэж хэлжээ.

1

Эзэн хаан II Абдуллах мэдэгдлийнхээ дараа нисгэгчийн гэр бүлийг хүлээн авч, эмгэнэл илэрхийлжээ. Өнөөдрийг хүртэл Йорданы хэд хэдэн хотод эсэргүүцлийн жагсаал өрнөөд буй. Жагсагчид цагдаа, эмнэлгийн байруудыг галдан шатааж, дургүйцлээ илэрхийлсэн байна. Хаан жагсагчдыг эв нэгдэлтэй байхыг уриалж, Йорданд ял эдэлж буй хэт даврагчдыг цаазлахаа мэдэгджээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ