Намрын чуулганы хугацааг сунгажээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 51,3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дэд хорооны бүтцэд өөрчлөлт оруулах, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлах зэрэг 14 хууль, тогтоомжийн төсөл, дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөжээ. УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлаа танилцуулан баталлаа. Мөн Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг Засгийн газар татан авсныг мэдэгдлээ.
ө
Үүний дараагаар УИХ-ын гишүүн Су.Батболд “УИХ-ын чуулганы хуралдааныг сунган хуралдуулахаар болжээ. Засгийн газраас хугацаанд нь оруулж ирээгүй төслийг хүлээх шаардлага байна уу хэмээлээ.
ө
УИХ-ын дарга З.Энхболд үүнд “Хуулиар хоёрдугаар сарын 10-нд чуулган завсарлахаар байгаа. 14 хоног УИХ-ын чуулганыг сунгах эрх УИХ-ын даргад бий. Эдийн засгийн хямралыг даван туулах асуудлаар Засгийн газраас оруулж ирэх төслийг хэлэлцэхээр хоёрдугаар сарын 18 хүртэл найм хоног чуулганы хуралдааныг сунгахаар болсон” гэлээ.
ө
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ