“Боко Харам” хөрш орнуудаа заналхийлж эхэлжээ

img

Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл өчигдөр Камерун улсад дараалласан халдлага үйлдэж, 70 хүний аминд хүрсэн тухай “www.washingtonpost.com” мэдээллээ. Өнгөрсөн сараас эхлэн тус бүлэглэлийн дайчид хөрш Камерун, Чад улсад хяналтаа тогтоохыг оролдож, халдлага үйлдэх нь ихэссэн юм.

1

Чадын удирдлагууд “Боко Харам” бүлэглэлийн эсрэг нэгдэж, өчигдөр 2000 цэргээ Нигер улс руу илгээсэн билээ. Мөн хил орчимдоо байлдааны зэвсэг техник болон цэргээ байршуулаад буй. Чад улс ийнхүү хяналтаа сайжруулсны дараа хэт даврагчид Камерун улс руу халджээ. Тэд Фотокол гэх хот руу дайрч, захиргааны байрыг нь эзлэхийг санаархсан байна. Өнгөрсөн сарын 12-нд хэт даврагчид Камерун улс руу халдаж, 45 хүний аминд хүрч, 89 хүнийг барьцаалсан билээ. Өнөөдөр Чад, Камерун, Нигерийн удирдлагууд хэт даврагч “Боко Харам”-ын асуудлаар хуралдахаар болсон гэж НҮБ-ын Аюулгүй зөвлөлөөс мэдээлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dddddd:
sonin yumdaa buhel buten ulsuud baij armi ntr bdaggui yumuu. neg muu bulegleliig diildeggui
2015-02-06
jjjjj:
zov zov het davragchdiig duusgah tsag bolson
2015-02-05