Ч.Улаан: Казино аймшиг биш

img

УИХ-ын гишүүн Ч.Улаантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

a

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг та хэр дэмжиж байна. Эрх баригчид өөртөө зориулсан хууль гаргаж байна гэсэн шүүмжлэл яваад байгаа. Энэ асуудалд таны байр суурь ямар байна?

-Эдийн засгийг ил болгох, далд эдийн засагтай тэмцэх асуудалд өмнөх Шинэчлэлийн Засгийн газар анхаарал хандуулж ийм хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ нь далд байгаа эдийн засгийг ил болгоход чиглэгдсэн хууль. Түүнээс биш хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлөх ёстой татвараа төлөөгүй хүмүүсийг өршөөнө гэсэн асуудал энд байхгүй. Ер нь тийм байж таарах ч үгүй.

a

-Энэ хуулиар офшор дансыг ил гаргана, эсвэл тэрийгээ нууцлаж олон нийтэд зарлахгүй гэсэн  заалт байгаа юм болов уу?

-Ер нь далд эдийн засаг гэдэг урьд нь бүртгэгдээгүй, огт тооцоонд ороогүй байсан зүйлээ ил гаргачихвал тэр үеэс нь албан ёсны болгоод хуулийн дагуу явна. Өмнөхийг нь ухаж төнхөхгүй гэсэн тийм санаа байгаа ш дээ.

й

-Төсвийн тодотголоор өрийн таазын 58.3 хувийг нэмэгдүүлнэ гэж баталлаа. Хэрвээ зээл авбал өрийн тааз нэмэгдэнэ гэж байна. Өрийн тааз ер нь нэмэгдэх үү?

-Нэгэнт баталчихсан зүйлийг өөрчилж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Анхнаасаа 58.3 хувийг батлахад би хэлж л байсан. Энэ чинь өөрчлөгдөнө, байнгын хөдөлгөөнд байдаг үзүүлэлт. Дээрээс нь зайлшгүй авч ашиглах ёстой урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийн тусламжийг авах асуудал энэ тооцоонд чинь орсонгүй. Тийм учраас энэ асуудалдаа ул суурьтай хандаач. Засгийн газрын тооцоо үндэслэлийг харгалзаж үзээч гэж удаа дараа байр сууриа илэрхийлж байсан. 58.3 хувь гэдэг өөрчлөгдөнө. Яагаад гэвэл зөвхөн 2015 онд Засгийн газрын гаргах дотоод бондын тооцоонд оруулсан үзүүлэлт шүү дээ.

й

Түүнээс биш бусад үзүүлэлт нь ороогүй. Гэтэл УИХ нэг гараараа 58 гэж баталчихаад, нөгөө гараа өргөөд 58-ыг нэмэгдүүлэх шийдвэр хамт гаргачихсан шүү дээ. Тэр юу вэ гэхээр төсвийг дагалдаж гарч байгаа тогтоол дотроо хөрөнгө оруулалтын санхүүжилтийг виксел гаргах замаар хэрэгжүүлээрэй гээд заагаад өгчихсөн. Виксел гэдэг чинь зээл. Нэг жилийн хугацаатай олгогддог. Энэ викселийг гаргаад санхүүжилт хийгдчихээр 58.3 хувь өөрөө автоматаар эвдэгдэнэ. Энэ бол хоорондоо зөрчилтэй гарсан шийдвэр. Энэ өөрчлөгдөнө.

й

-Өрийн тааз ингэж өндөр гарах нь улс орны аюулгүй байдалд нөлөөлөх үү. Манайхан 70 хувьд хүргэх тухай яриад байсан. Бусад улс оронд өрийн тааз хэд байдаг юм бол?

-Байдаг. Олон улсын түвшинд анхаарагдаад тооцогдчихсон арга, аргачлалтай зүйл шүү дээ. Тэгэхээр энийг улс орны хөгжлийн түвшин, шийдэх асуудлынх нь хэрэгцээ шаардлагаас хамааруулаад, ялангуяа хөгжиж буй ядуу буурай улсуудад зориулаад гаргачихсан арга аргачлал, үзүүлэлт байгаа. Энэ үзүүлэлтээр тооцож үзээд сэрэмжлүүлэх түвшин нь дундаж хэмжээнд байх тэр түвшинд тооцож 70 хувь гэж оруулж ирсэн. Өндөр хөгжилтэй улс орнуудтай харьцуулаад байвал ерөөсөө хоорондоо нийцэхгүй. Юун 60, 70, хоёр гурван зуун хувиар ярьдаг. Хөгжиж байгаа улсуудын хувьд энэ түвшинд аваад үзэх юм бол 30, 40-өөс эхлээд 80, 90 хүртэл хувь байдаг. Олон улсын нийтлэг жишиг, арга аргачлал,  дээрээс нь өөрийн орны онцлогоо харгалзан үзэж бүтээлч хандаач гэж би хэлээд байгаа юм.

й

-Гишүүдийн гаргасан шийдвэр заримдаа ингэж зөрүүтэй гараад байх юм. Ер нь эдийн засаг санхүүгийн холбоотой хуулиудад хуумгай хандаад байна уу?

-Ер нь эдийн засаг, санхүүгийн асуудалд өргөн хүрээтэй хандах ёстой. Ялангуяа төсвийн асуудалд. Төсөв хэдийгээр гуравхан тоогоор бүх бодлого нь тодорхойлогддог боловч цаанаа асар олон үзүүлэлтийн уялдаан дээр тогтож байдаг. Тэр үзүүлэлтүүдийн уялдаа зохицуулалтуудыг иж бүрэн харж чадалгүйгээр цөөн хэдэн үзүүлэлт шүүрч аваад шийдвэр гаргачихаар эргээд ийм зөрчил гарч байгаа юм. Төсвийн хууль батлагдахдаа нэг үзүүлэлт гаргачихаад, төсвийн хуулийг хэрэгжүүлэх тогтоол гаргахаараа өөр арга замаар шийднэ гэчихээр гарсан шийдвэр нь зөрөхгүй яах вэ дээ. Маш товчхон хэлэхэд асуудлыг их явцуухан хүрээнд харж байна. Том харж чадахгүй байна. Тэр тэнцэл харилцан уялдхх, зохицуулалт, ойрын болон холын үр дагаварыг тооцож шийдвэр гаргаж чадахгүй байна.

й

-Казиногийн тухай хуулийн төсөл бэлэн болсон, удахгүй УИХ-д өргөн барих гэж байна. Та Монголд казино байгуулахыг дэмжиж байгаа юу?

-Эдийн засагч, тэр тусмаа санхүүч хүн олон нийтэд таалагддаггүй арга хэмжээг дэмждэг. Жишээ нь архи, тамхины борлуултыг санхүүчид, төсвийнхөн тэгж их буруушаахгүй. Нийгэмд хэрэглээ байгаа. Төсөвт тодорхой орлого оруулдаг учраас дэмждэг. Казиног зөв зохион байгуулж чадвал эдийн засаг санхүүд өгөөжтэй. Энэ утгаар нь би дэмждэг. Гарч байгаа үр дагаврыг нь яаж бага байлгах вэ гэдэг асуудал дээр нухацтай хандаж, оновчтой шийдвэр гаргах ёстой. Түүнээс биш казино гэдэг нь өөрөө аймшиг биш, дагалдаж бий болж байгаа үр дагавар нь аймшиг байхгүй юу.

й

-Гацуууртын ордын асуудлыг шийддэг чуулганы хуралдаанд та суусан уу. Гацууртын ордын асуудлыг шийдчихлээ. Тогтоолын төслийг өөрчлөе гэдэг заалтад далдуур оруулж ирлээ гэж яригдаад байгаа шүү дээ?

-Би тэр асуудлаар яримааргүй байна.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochon:
90 ond casino giin huuli butelguitej 3 yux gushuud torny tsaana orson. ter ued casino bol yanhadal, har tamhi, hulgai deeremiig garuulna gej ailgaad ter huuliig ungasan. casinotoi casinogui unuudur yanhandalt, khar tamhi, hulgai deerem gardgaaraa gaaarlsan.
2015-02-05
баагий :
казино аймшиг бол үр дагавар гэж ярихийн... тэр солонгос казакстан хятадад казиногийн ямар сөрөг хандлага харагдаад бгаа тухай бодитой судалгаа бдийм уу... юмыг хараар будах амархан буцааж цайруулах хэцүү...эрх зүйн орчин оновчтой бол казино бэлэн хоол, аймшиг биш...
2015-02-05
зочин:
санхүүчид мөнгөнөөс өөр юм боддоггүй гэдгээ энэ хомш хэлчих лээ
2015-02-05
зочин:
санхүүчид мөнгөнөөс өөр юм боддоггүй гэдгээ энэ хомш хэлчих лээ
2015-02-05
зочин:
санхүүчид мөнгөнөөс өөр юм боддоггүй гэдгээ энэ хомш хэлчих лээ
2015-02-05
сонирхолоо тат :
козиноогийн хуулиаас болж амьдрал , амь насаа алдсан хохирсон уих-ын гишүүд байсан одоо улаан араас нь явах боллоо . болиооч ээ төгрөг цагаан , улааны нүд улаан ,шунал нь шулам болно шүү . улаан гуай үүнээс хол яв амьдрал гайгүй биз дээ .
2015-02-05
hells-angels:
gachuurtiin ordiig ashiglah demii bhda uhsan nuhtei uldeh uu aguu tvvhtei ukdehuu gewel minii songlt bol 2 tv-geer uurhain darga ni ymuu neg nohor ungun horsiin gemteehgui door ni teselgee hj uhna ymarch chichirgee ntr bhgui gj dongosh bnlee ter nohor geriinheedoor teselch delbelcheed bulsh bunhaniig hondodgui ewdedgui gesen bol ch yahaw.
2015-02-05