Хавдрын эсрэг аяныг 12 аймагт хэрэгжүүлнэ

img

Олон улсын хорт хавдраас сэргийлэх, хянах холбооны санаачлагаар жил бүрийн 2 дугаар сарын 4-ний өдрийг дэлхий нийтээр “Хавдрын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Манай улс уг холбооны санаачилсан Хорт хавдраас сэргийлэх, хянах тунхаглалын үзэл баримтлалыг дэмжиж, Хорт хавдрын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдрийг 2007 оноос эхлэн тэмдэглэж байна. Энэ жил бид “Хорт хавдар дийлдэшгүй зүйл биш” уриан дор энэ өдрийг тэмдэглэж байгаа юм.

й

Өчигдөр ХСҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн мэдээллийн төвд "Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх болон "Хавдрын эсрэг үндэсний аян 2015"-ын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. Энэхүү ёслолын арга хэмжээнд ХСҮТ-ийн захирал Л.Төмөрбаатар, дэд захирал Г.Пүрэвсүрэн, эмч эмнэлгийн ажилтнууд, ЭМСЯ-ны төлөөлөл,  ХААН Банкны Бизнес хөгжил хариуцсан захирал Ү.Наранцэцэг, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь, ДЭМБ-ын төлөөлөл, иргэд оролцсон юм.

й

Хавдар судлалын үндэсний төв,  ХААН банк, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран зохион байгуулдаг  энэхүү аяныг энэ жил 12 аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ талаар Хавдар судлалын Үндэсний төвийн Ерөнхий захирал Л.Төмөрбаатар “Энэ жилийн хувьд тав дахь удаагаа энэ аяныг өрнүүлэх гэж байна. Аяныг ирэх тавдугаар сараас 12 аймагт хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байна. Нийт найман баг болж бүрэлдсэн нарийн технологийн эмч нарыг ажиллуулахаар болсон” гэсэн юм.

й

Харин МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь “Дэлхийн хэмжээнд хурцаар тавигдах болсон хавдар гэх өвчнийг эрч оношилж, эмчлэгдэж болох тэр нөхцөл байдлыг бүрдүүлэхийн төлөө бид энэ аянд оролцдог юм. Аянд нэгдсэн таван жилийн үр дүнд олон хүн эрт оношлогдож, эмчлэгдэж, аз жаргалтай урт удаан ажиллаж амьдраасай гэж хүсч байна. Манай байгууллагын хувьд олон нийтийн статустай, олон нийтийн эрх ашигт үйлчилдэг үүднээсээ энэ аянд анхнаасаа хамтарч ажиллаж эхэлсэн. Цаашдаа ч иймэрхүү санаачилгад хамтран ажиллана гэдгээ хэлье” гэлээ.

й

Энэ үеэр Хорт хавдар үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс, урьдчилан сэргийлэлт, хавдрын өвчлөлт, нас баралт өнөөгийн байдал, Арьсны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, Элэгний хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, Хөхний хорт хавдрын урьдчилан сэргийлэлт зэрэг сэдвээр мэдээлэл, сургалт явууллаа.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ