10 цаг ажиллаж түймрийг унтраажээ

img

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт орших Хаан гэр ресторанд өчигдөр гал гарч, Онцгой байдлын алба хаагчид 10 орчим цаг ажиллаж, түймрийг бүрэн унтраасан. Өнөөдөр НОБГ-аас энэ талаар товч мэдээлэл өглөө.

ы

Гал түймрийн дуудлага ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвд өчигдөр 15:33 цагт ирсэн байна. Онцгой байдлын алба хаагчид дуудлагыг хүлээн авч долоон минутын дараа буюу 15:40 цагт түймрийн объектод очиж, гал унтраах ажиллагааг эхлүүлжээ. Галд Лиш цэцэг компанийн пивоны үйлдвэр, Модерн номадс хувьцаат компанийн 21х65 метрийн хэмжээтэй объект өртжээ. Эдгээр компани 1957 онд баригдсан уг барилгад засвар үйлчилгээ хйин сайжруулаад үйл ажиллагаа явуулдаг байсан аж.

б

Хуучны модон шувуун нуруутай, хялбар шатах материалаар баригдсанаас гал хурдан тархаж, дээрээс нь барилгын зураг, бүтээц олдохгүй байсан нь онцгой байдлын алба хаагчдыг ажиллахад хүндрэл учруулж байжээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Д.Эрдэнэбаатар "Түймрийг унтраахад 203 тн ус зарцуулсан. Учир нь гал гарсан барилгын дээвэр дээр гэхэд тавын банзаар доторлоод дээр нь хөөсөнцөр  дулаалгын материал, дахиад тавын банз, хар цаас, шилэн хөвөн тавиад хоёр давхар төмрөөр төмөрлөсөн байсан. Хөөсөнцөр маш хурдан шатдаг, дээрээс нь барилгын адарын хөндий А хэлбэрийн шувуун нуруутай болохоор үүгээр гал маш хурдан тархан дэлгэрсэн. Тэр их хорт хийн утаа, маш өндөр хэмийн халуунд галыг өндөр зарцуулалт бүхий нэг секундэд долоон литр ус гаргадаг найман хошуу ашиглаж галын тархалтыг зогсоохоор ажилласан. Үүний дүнд 20:30 цагт галын тархалтыг яг барьж зогсоосон. Хоёр давхар барилгын нэгдүгээр  давхрыг бүрэн бүтэн аварсан. Нэгдүгээр давхар руу ямар нэгэн байдлаар галын дөл, утаа орж, тоног төхөөрөмжийг хэрэглэхийн аргагүй болгоогүй. Харин хоёр давхар тэр чигтээ галд өртсөн, дээврийн голын хэсэг нураад доош цөмөрсөн. Дээврийн төмөр зузаан моднүүд дарчихсан учир тэр лүү очих, задаргаа хийж, татан гаргаж усаар унтраах бол маш их хүндрэлтэй байсан. Дээврийн төмөрт дарагдсан тэр хэсгийг дээрээс нь усаар шүршээд унтраах ямар ч боломжгүй учраас хүрч очин, задалж унтраасан. Тиймээс галыг унтраах гэж нэлээн удсан. Ус дутаглдалтай болж магадгүй гээд УСУГ-аас 10 машин ус авчирч ашигласан" гэдэг мэдээлэл өгсөн.

d

Түймрийг унтраахад нийслэлийн Онцгой байдлын газрын найман нэгж, 20 автомашин, 70 албан хаагч ажиллажээ. Гал гарсан объект нь хуванцар материалуудаар доторлогдсон учраас хорт хийн утаа дээд цэгтээ хүрч, албан хаагчид хорт хийн утаанаас хамгаалах баг зүүж ажилласан байна. Мөн хүйтний улирал болохоор гал унтраах бодис буюу ус хөлдөж, халтиргаа гулгаа үүсэх, гал гарч буй объектод архи пиво согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр байсан нь түймрийг тархалтыг нэмэгдүүлэх зэрэг хүндрэл гарч байжээ. Онцгой байдлын алба хаагчид түймрийг унтрааж байх явцад Улаанбаатар хотын цагдаагийн газрын болон Замын цагдаагийн газрын алба хаагчид хамгаалалтын байдалд шилжин ажилласан.

б

Түймэр гарсан шалтгааныг тодруулах хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаа Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн I хэлтэст явагдаж байна.

б

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
хөөрхий хэдэн гал сөнөөгчид үйлээ үзчих юм байна л даа.утаанд жаахан л зогсохоор толгой эргэж хорллог,яаж л болдийн.аюулгүй баг байдаг байлгүй
2015-02-05
гал унтраадаг арга барилаа өөрчлөөчээ:
ус зөөгөөд л пижигнэдэг хуучны арга барилаа өөрчлөөчээ зам засаад л байна хажуугаар нь хаана эрсдэл бүхий бүс байгааг тогтоож тэнд гадны кино энэ тэр дээр гардаг шиг гудамжиндаа усны гаргалгаа бүхий шон гаргаад тэгээд л хоолойгоо угсраад унтраадаг, усаа авдаг ч юм уу нэг юм хий л дээ монгол гэдэг улс байж үнэн арчаагүй аль ч түвшиндээ хөгжлийн бодлого байхгүй ууж идэх, нууж хаах, хорих, өөрсдийгөө өршөөх, эвдэж нураах ажлыг л хамгийн сайн хийх юм даа
2015-02-05