Эболагаар 8900 хүн амиа алджээ
Баруун Африкийн орнуудад тархаад буй эбола вирусээр 8934 хүн амиа алдаад
буйг ДЭМБ-аас мэдээллээ. Халдвар авсан хүмүүсийн тоо 21-д
хүрчээ. “Амиа алдагсдын тоо 9000-д хүрэх нь цаг хугацааны асуудал боллоо” гэж
ДЭМБ-ын захирал Маргерат Чан мэдэгдсэн байна. Эбола бүртгэгдээд буй Либери улс 3710 хүн, Гвиней
1937, Сьерро Леоне 3274, Нигер 7 хүн тус тус амиа алджээ.
НҮБ эболаг зогсооход 1.7 тэрбум ам.доллар хэрэгтэй хэмээн мэдээлж байсан
юм. Олон улс эбола вирусыг зогсооход
нийтдээ 2.9 тэрбум ам.долларыг хандивлана хэмээн мэдэгдэж байжээ. Өнөөдрийн
байдлаар дээрх мөнгөн дүнгийн 900 сая нь ДЭМБ-ын дансанд шилжиж оржээ. Эболагийн
халдвар ихсэж буй гол шалтгаан нь олон улс амласандаа хүрэхгүй, өгөх ёстой
мөнгө одоог хүртэл шилжүүлэхгүй байгаатай холбоотой гэжээ. ДЭМБ дээрх мөнгөн
дүнгээс 230 сая ам.долларыг эбола бүртгэгдсэн орнуудад хандивласан байна. ДЭМБ
үлдсэн мөнгөөрөө халдвар авсан хүмүүсийг эмчлэх байр, эм тариа, халдвартын
голомтод ажиллаж буй эмч, сувилагчийн цалинд зарцуулжээ. ДЭМБ-ын дансанд орсон
мөнгөний 70 хувийг нь АНУ-Засгийн газар хандивлажээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ