Оюутнуудын хичээл 07.40 цагт эхэлнэ

img

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг их дээд, сургуулийн хичээл 07.40 цагт эхэлнэ.  Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эхлэх цагийг 08.00, төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг, болон харъяа байгууллага, бусад төсөвт байгууллагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага болон харъяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагийн ажил эхлэх цагийг 08.30 болгохоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ.

Энэ хуваарийг 2015 оны хоёрдугаар сарын 16-ны өдрөөс мөрдөнө.

“Эрх шилжүүлэх тухай” Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 22-ны 393 дугаар тогтоолоор

“Нийслэлийн автозамын ачааллыг зохицуулах зорилгоор замын хөдөлгөөний урсгал, тээврийн хэрэгслийн тоо, түгжрэл ихээр үүсч байгаа зам, цаг хугацаа зэргийг харгалзан төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон харъяа байгууллага, бусад төсөвт байгууллагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага болон харъяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагийн ажил эхлэх, дуусах цагийг зохицуулж байх эрхийг Нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн. Засгийн газрын энэ шийдвэрийг үндэслэн ийм өөрчлөлт хийснээ нийслэлийн удирдлагууд энэ сарын 4-нд болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулжээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хэр тэнцвэртэй шийдвэр гаргасан юм бэ дээ:
цагийн хуваарьт өөрчлөлт орж байгаа юм байна нөгөө талд нь энэ шийдвэрийг дагаж ажил сургуулиа зохицуулах хүмүүстээ өглөө эрт хөдлөх унааг нь зохицуулж өгсөн үү дулааны улиралд унаа хүлээж зогсох болж байна харин өвлийн хүйтэнд хэцүү шүү дээ манай нийтийн тээврийн нөхдүүд чинь бүдүүн бөгстэй нүд чих нь битүү гар ам хурдтай нөхдүүд шүү дээ хэн гуай ч шийдвэр гаргаж болно харин тэнцвэрийг хэр барьж чадсан нь л амьдралд хэрэгждэг юм шүү дээ
2015-02-05
ertech guaid:
ooroo tegeed hotiin 1 zahaas nuguu ruu yavaad uzehgui yu doo. bus ni yavj uguhgui hotsorchihno, hotsrood ochihoor bagsh nar ni oruulahgui, tegeed hicheel tasalsan nertei bolood ulddeg yum daa.
2015-02-05
ertech:
erhem oyutnuudaa! erthen bosood erdem nomondoo shamdahad yu ni hetsuu bna?! 7:40 tiim ch ert bish shuu. untah, ideh, uuh, nargihaa bagasga. ta nar baga nasnii huuhduud bishshuu!
2015-02-05
zochin:
surguuliin uursduu shiidne.hed d ochihoo bi uuruu medeh baina
2015-02-05
gggggg:
oorigo bolohor 8:30 bolgochije ih surgulinhan yj amjih ve de batuul hj chadahgui bol uzger suj bgasai
2015-02-05