Шакира өвөөгийнхээ нэрийг хүүдээ өгчээ
Дуучин Шакира энэ сарын 1-нд амаржиж, хүүтэй болсон билээ. Тэрбээр
өчигдөр твиттертээ хүүгийнхээ зүүн хөлний зургийг байршуулаад “Жерард бид хоёр
удаан ярилцсны эцэст хүүгээ Саша хэмээн нэрлэв. Милан дүүгээ сайн халамжилж
байгаа. Хүү минь их баяртай байгаа. Гайхалтай бэлэг илгээсэн бурхандаа
баярлалаа” гэж жиргэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Хөлбөмбөгчийн Жерард Пике
инстаграмдаа “Саша бол Шакирагийн өвөөгийн нэр. Би түүнтэй ганц ч удаа уулзаж
байгаагүй л дээ. Шакирагийн ярьж буйгаар тэрээр их сайн хүн байсан гэж сонссон”
хэмээжээ. Шакира бага хүүгийнхээ зургийг
тун удахгүй үзүүлэхээ фэнүүддээ үзүүлэхээ амлажээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ