Телевизүүд чуулж байна

img

“Монгол TB” телевизэээс санаачлан хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Монголын телевизүүдийн чуулган” энэ жил “Монголын телевизүүдийн тогтвортой хөгжил” уриан дор болж байна. Уг чуулган хоёдахь өдрөө "Blue Sky Hotel"-д үргэлжлэж буй бөгөөд Bomanbridge, ITV, Deutsche Welle, Sony, IMG, Groton media, Asia sat зэрэг гадаадын олон студийн төлөөлөл оролцож, өөрсдийн нэвтрүүлэг, форматыг танилцуулж байгаа ажээ. Чуулганаар Монголын телевизүүдийн тогтвортой хөгжил, Телевизийн сэтгүүл зүйн ёс зүй, Телевизийн Олон улс дахь дүр төрхийг хэрхэн бүрдүүлэх вэ?, Монголын телевизийн салбарын боловсон хүчин ба ирээдүй, Дэлхийн телевизийн контентын чиг хандлага зэрэг салбарын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм байна.

Энэ үеэр гадаад контент, форматын үзэсгэлэн худалдаа болох бөгөөд телевизийн нэвтрүүлгийн шилдэг санаа шалгаруулах аж. Харин шилдэг санааны эзэд телевизийн удирдлагуудтай гэрээ байгуулах юм байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ