132 мянган сурагч цахим үнэмлэхтэй болжээ

img

Монгол улсад анх удаагаа Нийслэлийн Боловсролын Газар, Монголын Сурагчдын Холбоо хамтран  сурагчийн цахим үнэмлэхийг хэрэглээнд нэвтрүүлээд байгаа билээ. Тус үнэмлэхийг 1400 төгрөгийн үнэтэй гаргасан бөгөөд энэ сараас эхлэн  үйлчилгээнд нэвтрүүлжээ. Одоогоор нийслэлийн 173 сургуулийн 132,000 хүүхдэд олгосон гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Цахим үнэмлэх нь  сурагчдын хүсэлт, хэрэгцээнд тулгуурлан судалгаанд үндэслэн сурагчдын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрөөх, сурагч бүрт сургалтын төвд  үнэ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үнээр сурах боломжийг олгож байгаа. Мөн нийтийн тээврээр үйлчлүүлэх сурагчдын эрх ашгийг хамгаалах зорилготой юм. Тус үнэмлэхээр номын сан, нийтийн тээврээр үйлчлүүлэхээс гадна Өргөө кино театртай хамтран сурагчийн нэг өдрийг санаачлан тухайн өдөр  20-50 хувийн хөнгөлөлттэй үнээр кино үзэх зэрэг онцгой хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөж байна. Цаашид цахим үнэмлэхээр үйлчлүүлэх байгууллагуудад хөнгөлөлт урамшуулал зарлах бөгөөд тухай бүрт  сурагчдад мэдээлэл хүргэн ажиллах юм байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ