“Шударга ёс” тав хоногийн завсарлага авав

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааан үргэлжилж байна. Хуралдаанаар  УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан  УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Хэвлэл мэдээллийн тухай, Худалдааны тухай, Аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлого, Казиногийн хууль зэрэг өргөн баригдаагүй хуулиудыг жагсаалтаас хасвал ямар вэ? Чуулганы явцад өргөн баригдахад хэлэлцэх хэрэгтэй. МАН, АН хоёр засагт хамтрахдаа Сонгуулийн, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ гэж байсан. Засаг хамтран байгуулахдаа зөвшилцсөн хуулийн төслөө оруулж ирэхгүй юм уу” хэмээлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Дээрх хуулиудыг жагсаалтад хамааруулаагүй байсан. Байнгын хорооны хуралдаанаар гишүүн С.Баярцогт санал оруулсныг дэмжсэн гэлээ.

d

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд бүлэг эвслийн болон өөрсдийн санаачлан боловсруулсан хуулийн төслүүд хэлэлцэгдэхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байв. Тэрд дундаа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд  хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад санаачлан боловсруулсан хуулийн төслүүд тусгагдаагүй байгаад бухимдалтай байлаа. Ялангуяа Өршөөлийн тухай хуулийн төслийг өргөн бариад хоёр жил болж байгаа ч чуулганы хуралдааны жагсаалтад багтаагүй,  багтаасан ч хэлэлцэхгүй байгааг онцолж байгаа. Тиймээс “Шударга ёс” эвсэл хэлэлцэж байгаа асуудлаар тав хоногийн завсарлага авч байгааг бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ хэлсэн юм.

d

Ийнхүү УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав.

d

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

d

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ