Амралтын өдөр техникийн хяналтын үзлэгийг хийнэ

img

Автотээврийн үндэсний төв нь тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг ажлын болон амралтын өдрүүдэд уртасгасан цагаар явуулдаг. Ингэснээрээ автомашинаа техникийн хяналтанд оруулах гэсэн иргэдийн дундах дараалал буурдаг байна.

Тэгвэл Автотээврийн үндэсний төв нь энэ сарын 07-ны өдрөөс эхлэн Бямба, Ням гаригуудад 09.00-18.00 цагуудад ажлын өдрүүдэд 08.00-18.00 цагуудад ажиллах юм байна.

Эхний ээлжинд тус төвийн “Баянгол” автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн салбар төвийн байранд техникийн хяналтын үзлэгийг хийх аж.

Мөн шинээр автомашин худалдан авсан иргэд болоод бусдад тээврийн хэрэгслээ шилжүүлж байгаа иргэн амралтын өдөр ч ажлаа амжуулж болох нээ.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ