Чуулганы хуралдаан завсарлав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийг хэлэлцээд завсарлав. Байнгын хорооны дүгнэлтээр чөлөөт бүсэд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг 60 хүртэл жилийн хугацаатай олгох бөгөөд түүнийг нэг удаа 40 хүртэл жилээр сунгаж болохоор тусгасан заалт олонхын дэмжлэг авсан юм. Харин чөлөөт бүсэд үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйлдвэрлэл эхэлсэн өдрөөс эхлэн чөлөөт бүсэд эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрөөс 100 хувиар чөлөөлнө гэсэн заалт дэмжлэг авсангүй.
f
Түүнчлэн “Энэ хуулийн 19.1-д заасан орлогын тодорхой хувийг чөлөөт бүсийг хөгжүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг түргэтгэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор ашиглана”, “Чөлөөт бүс дэх төрийн үйлчилгээ нь худалдаа, татварын харилцаа, бизнес, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх цахим нэг цонхны үйлчилгээнд суурилна” зэрэг саналууд байнгын хорооны гишүүдийн дэмжлэгийг авсан байна.
ө
Чуулганы хуралдаанаар гишүүдийн зүгээс чөлөөт бүсэд орон сууц барих эсэхийг тодруулж байлаа. Мөн чөлөөт бүс дэх газар бүгд эзэмшилд шилжсэн гэсэн мэдээлэл үнэн эсэхийг асуусан. Дээрх асуудлыг хэлэлцэх явцад үдийн цайны цаг болсон тул чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа.
ө
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ