“УИХ архи тамхи үйлдвэрлэгчдэд хайртай”

img

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг эргүүлэн татсан асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

a

Тэрбээрхэлэхдээ “Согтууруулах ундааны хяналтын тухай хууль дээр хоёр жил гаруй ажиллаж жилийн өмнө өргөн барьж, долоо хоногийн өмнөөс хэлэлцэж эхэлсэн боловч маш их эсэргүүцэлтэй тулгарлаа. Энэ хуулийг эсэргүүцээд байгаа худалдаа эрхлэгчдийн төлөөлөл бол нийт 7000 дэлгүүрийн төлөөлөл биш гэж би үзэж байна. Үүний ард маштом мөнгөтэй бүлэглэл бий. Тэд мөнгө төлж энэ хүмүүсийг турхирч байна. Энэ хууль зөвхөн худалдаа эрхлэгчид биш үйлдвэрлэл үйлчилгээний стандартыг сайжруулах болон өсвөр үе залуусын сэтгэлгээг өөрчлөх , хортой хэрэглээнээс урьдчилан сэргийлэх зэрэг цогц бодлого хамарч байгаа. Гэтэл худалдаа эрхлэгчдээр далимдуулан хуулийг бүхэлд нь унагаах лобби явж байна.

a

15 жил энэ хуульд өөрчлөлт ороогүй. Хэд хэдэн удаа өөрчлөлт хийх гэж оролдох бүр ийм дайралт ирдэг. Энэ дайралт дарамтууд үргэлж зохион байгуулалттай байдаг бөгөөд архи тамхи үйлдвэрлэгчдийн зүгээс санхүүжилттэй байдаг. Үүний үр дүнд бид ямар байдалтай байгаа вэ? Гэвэл жил ирэх тусам согтууруулах ундааны үйлдвэрлэл нэмэгдэж байна. Жилдээ 120сая литр архи шар айраг үйлдвэрлэн ууж дуусгаж байна. нэг хүнд оногдох согтууруулах ундаа 3 сая дахь иргэнээ оролцуулаад 40 литрт хүрлээ. Согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо буурахгүй өссөөр байна. Гэр бүлийн хүчирхийллийн гол шалтгаан архи байсаар, согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол өссөөр байна. Элэгний хорт хавдар, цус харвалт үхлийн гол шалтгаан болсоор байна. Дэлхий нийтийн чиг хандлагыг дагаж Согтууруулах ундааны хортой хэрэглээг бууруулах естой. Тиймээс энэ хуулийг бид батлуулах естой.

й

Энэ Засгийн газар энэ УИХ архи тамхи үйлдвэрлэгчдэд маш их хайртай байгаа. Тэдэнд зориулан хууль баталсаар байгаа. Үүний тод жишээ бол 10 хоногийн өмнө батлагдсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан явдал юм.2014 онд нийт 120 сая литр согтууруулах ундаанд 66.2сая долларын онцгой албан татвар ноогдуулсан нь тухайн өдрийн ханшаар буюу 1850 төгрөгөөр тооцож 122.5тб төгрөг төсөвт төвлөрүүлж байсан бол дээрх хуулиар долларын ханшийг 1450 төгрөгөөр тооцохоор болсон нь 2015 онд архины татвараас 26.4 тэрбум төгрөг бууруулсан. Мөн 102.4 сая хайрцаг тамхинаас 49.1 сая долларын татварыг төгрөгт шилжүүлж 91 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлж байсан бол 2015 онд 19.6 тэрбум төгрөгөөр буурууллаа. Нийт 46 тэрбум төгрөгийн татварыг архи тамхи үйлдвэрлэгч импортлогчдод бэлэглэлээ. Гэтэл төсвийн тодотголоор 28.6 тэрбум төгрөгийг хөхүүл жирэмсэн эхчүүд, одонтой эхчүүдийн мөнгөнөөс танаж оруулж ирсэн. УИХ болон ЗГ архи тамхины үйлдвэрлэгчдэд хайртай байгаагийн бас нэг жишээ бол миний болон ЗГ-ын өргөн барьсан хуулийг эргүүлэн татуулж байгаа үйлдэл юм.

й

Тиймээс намайг дэмжиж байгаа иргэд өөрсдийн сонгосон гишүүддээ Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийг батлуулахыг шаардаарай. Хүүхдийн нулимс, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг, иргэдийн эрүүл мэндэд хортой архи, архидалттай тэмцсэн энэ хуулийн төслийн хүрээнд эрх ашиг нь хөндөгдөж буй талуудын оролцоотой хэлэлцүүлэг, уулзалтуудыг зохион байгуулна. Үр дүнд нь тодорхой саналуудыг тусгасны дараа 2015 оны хаврын чуулганд Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг дахин өргөн барих болно” гэлээ.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

suragch:
bolimoor yma arhinaas bolj hordhoo bolyo
2015-02-10
ганболд:
архи дэндлээ,баарууд 03 цаг хүртэл ажиллаж байна уих-н хэдэн нөхөд юу бодож байна. залуучууд чинь чөлөөт цагаа шөнийн 03-06 цаг хүртэл бааранд архидаж өнгөрөөж байна. энэ хуулиа эргэж хар 00.00 цагт хааж баймаар байна бүх баарууд??? гэмт хэрэг өсөж байгаа нь цаг хэтрүүлж ажилладаг бааруудтай холбоотой? залуучуудаа гэмт хэрэгт оруулмааргүй байна эрхэм гишүүдээ,баарний эзэд ээ.л. эрдэнэчимэг гишүүнийг дэмжиж байна.
2015-02-05
архи:
архи тамхи зарж нөхдүүдэд ямар ч хариуцлага байхгүй. ядаж л стандарт юм байдаг бол мөрддөг болоосой
2015-02-05
тоншуул:
үнэхээр энэ бодит үнэн юм. одоо яая гэхэв. архи үйлдвэрлэгчид л монголд ажиллаж амьдраад бусад нь хордож, солиорч, осол эндэгдэлд ороод байж байхаас... тэгээд тун ч удахгүй согтуугаас үүдэлтэй солио маанаг мангуу хүүхдүүд ихсээд тэр хүүхдүүдтэй нь энэ архи үйлдвэрлэгчидийн хүүхдүүд нь сураад.... бас зугатах байх л даа. урд хөршдөө өөрсдийгөө хөнөөж эх нутгаа бэлэглэх бэлтгэл ч юм уу даа. ингэж их ууж байгаа улсын бие, сэтгэхүй яаж тэсэхэв дээ...
2015-02-05
zochin:
*mii avgai min zailaa
2015-02-05
zochin:
medlegiin tuvshin dooguur hun uih-d orohoor iim bdagiin. naana tsaanaa medej huuli sanaachilj bmaar yum. het huuruud tuulshirchih yum
2015-02-05
ан ын нүүр:
уих ын дэмбэрэлтэн, баярцогттон нар болимоор юм
2015-02-05
bolor:
medrel avgai zailsan bai daa
2015-02-05