25 байгууллагатай хамтарч ажиллана

img

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтод /5.7/ тусгагдсаны дагуу төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэн өргөтгөж, төрийн зарим ажил, үйлчилгээг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоотой хамтран гүйцэтгэнэ. Ийнхүү 25 нэр бүхий төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтой 2015 онд хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зуржээ.

ө

 Санамж бичгээр тандалт судалгааг хамтран явуулж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор саналуудыг холбогдох газруудад хүргүүлэх төдийгүй хамтран сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн байна. НМХГ-аас Улаанбаатар хотын цагдаагийн газар, НОБГ, Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори, Швейцарын хөгжлийн агентлаг, нийслэлийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй хамтарч ажиллана.

б

Мөн дэд бүтцийн чиглэлээр, хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээ, экспорт, импортын эрүүл мэнд, боловсролын чиглэлээр байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.

ё

Б.Хүлэг    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

биогийн буга:
малын эм шалгадаг газартайгаа хамтран ажилладаггүй ямар эргүү толгой вэ. сургалтыг мал эмнэлгийн холбоо хийх чадамжгүй шүү дээ. халтуурддагаа болил доо, шинэ ажил юм бол шинэ түнштэй л байх ёстой доо. зүгээр цаас хэрэгтэй бол "амжилт" хүсье
2015-02-05