Өвөө, эмээ нарын жагсаал

img

Барилгачдын талбайд ахмадууд жагсч байна. Тэд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах шаардлагыг тавьж буй юм. Улсын хэмжээнд нийт 200 гаруй мянган ахмад дундажаар сард 225 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг аж. Харин ийм хэмжээний тэтгэврээр амьдрах боломжгүй учраас зайлшгүй шаардлагаар зээл авдаг. Тэр зээл нь ахмадуудад дарамт болж буйг тэд хэлж байна. Тэтгэвэр авдаг нийт ахмадын 90 хувь нь зээлтэй байдаг гэнэ. Зээл бус зээлийн 18-24 хувийн хүү тэднийг дарамталж оруулж, амьдрал нь хүндэрч буйгийн шалтгаан болоод байгаа аж. Тиймээс ахмадууд нэгдэн жагсаал хийж, ХАХНХ-ын сайд, Монголбанк, НДЕГ-ын удирдлагуудад дараах шаардлагыг хүргүүлж байна.

а

  • Нийгмийн даатгалын бүх төрлийн сангийн чөлөөт үлдэгдлийг Төрийн сангаас татаж, нийгмийн даатгалын сангийн харилцах дансанд байршуулах
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн Голомт, Худалдаа хөгжил зэрэг тэтгэвэр авагчдад үйлчилдэггүй арилжааны банкинд байгаа чөлөөт үлдэгдлийг Төрийн, Хаан, Капитал зэрэг  тэтгэвэр авагчдад үйлчилдэг банкинд шилжүүлэн байршуулах
  • Дээрх шаардлагын дагуу нийгмийн даатгалын хөрөнгийг тэтгэвэр олгодог банкинд бага хүүтэйгээр байршуулж, тэтгэврийн зээлийн хүүг эрс буруулах нөхцөлийг бүрдүүлэх
  • Тэтгэврийн зээл болон тэтгэврийг урьдчилан олгох асуудлыг арилжааны банкаар дамжуулахгүйгээр нийгмийн даатгалын байгууллага өөрсдөө бие даан шийдвэрлэдэг нөхцөл журмыг тогтоох гэсэн шаардлагыг хүргүүлж байна. Уг шаардлагын хариуг энэ сарын 10-ны өдөр авахыг мөн хүсчээ.

а

Үүнээс гадна Монголбанкны удирдлагуудтай энэ сарын 12-ны дотор хэлэлцээрийн ширээний ард сууж, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах бодит нөхцөлийн талаар ярилцах саналыг тавьжээ.





ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
тэтгэврийн бүү хэл бүх төрлийн зээлийн хүү өндөр байна. дээрээс нь банкууд хүүгийн хажуугаар 1 хувийн шимтгэл авч байгаа нь дэндүү бохир үйлдэл юм. үүний эцсийн хариу гарах болоогүй л юм байх даа.
2015-02-05
ганболд:
тэтгэврийн зээлийн хүүг бууруулах нь зөв.орон сууц-н 30%-г бууруулж,5-10% болгоод 8%-н зээлд хамруулах нь 1.утаа багсана,2.хувь хүнд хэрэгтэй гэж бодож байна даа.
2015-02-05
хөгшчүүлээр тоглохоо боль:
хэн ч сонирхохгүй очихгүй газар өвлийн хүйтэнд хөгшчүүлийг зогсоож байгаа жагсаал зохион байгуулагч нараа та нар хэний өмнөөс ямар санаатай үр дүнг нь юунд ашиглах гэж ийм зүйл хийж байгаа юм бэ мэдээлэл багатай ард түмний тархийг бүх түвшинд угааж байгаа бол сайнаа үзэхгүй л байх шүү ард түмэнгүй төр байдаг гэж сонсоогүй юм байна харин ард түмэн та нар шиг луйварчингүйгээр төрийн эрхийг авч чадна шүү
2015-02-05
zochin:
zasgiin gazar ajlaa hiij chadahgui baina.
2015-02-05