УИХ-ын гишүүн О.Баасанхүү 40 нас хүрлээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү 40 нас хүрлээ. Иймд УИХ-ын дарга З.Энхболд түүнийг уламжлалт ёсоор хүлээн авч уулзаж, мөнгөн аяга, хадаг гардуулан өгсөн байна.
О.Баасанхүү нь 1998-2012 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч болсон байна. Мөн тэрээр 2000-2010 онд ”Advocates International” олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүний эрхийн орон тооны бус зөвлөлийн гишүүн, улмаар 2008-2012 онд Монгол Улс дахь Япон улсын Элчин сайдын яаманд хуулийн зөвлөхөөр тус тус ажилласан байна.
2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа ажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ