Албадан эмчлүүлэгчид бясалгалд суралцав
“Мацаг хоол Энх амгалан” төрийн бус байгууллагаас ШШГЕГ-ын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрыналба хаагчид болон тус газарт эмчлүүлж буй 160 гаруй өвчтөнд"Хүн байхуй нь цагаан хоолтой хэрхэн холбогддог вэ" сэдэвт лекц хийж, анхан шатны бясалгал зааж өгчээ.
ы
Улмаар тус лекцийн үр дүнд 19 алба хаагч, 18 эмчлүүлэгч хагас цагаан хоолтон болж байнгын бясалгал хийж байгаа аж. Мөн тус төрийн бус байгууллагаас бясалгалын өрөө гаргаж өгч, тохижуулан, цагаан хоолтнуудын нэг сарын хүнсийг бэлтгэн өгсөн байна. Цаашид өвчтнүүдэд зориулсан цагаан хоолны гал тогоотой болгохоор төлөвлөжээ.
ө Шүүхийн шийдвэрээр согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдэд аддиктологийн тусламж, үйлчилгээг стандартын дагуу үзүүлэн, эрүүлжүүлэхэд үйл ажиллагааны зорилго нь чиглэсэн тус газар архинд донтсон хүмүүсийг албадан 3-6 сар, давтан ирэгсдийг 6-12 сарын хугацаатайгаар эмчилдэг.
ө
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ