420 кг хас чулуу хилээр гаргахыг завджээ

img

Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дэх гаалийн газрын хилийн боомтоор энэ сарын 3-нд 420 кг хас чулууг хилээр гаргахыг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, 13-74 ӨМА улсын дугаартай, цагаан өнгийн HYUNDAI маркийн aчааны автомашины ачааны урд талын хананд 420 кг улаан өнгийн байгалийн хас чулууг 4-6 кг-аар савлан хийж нуусан байжээ.

Иймд уг автомашиныг жолоодож явсан Өмнөговь аймгийн, Гурвантэс сумын гуравдугаар багийн иргэн Б-д цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
mash zuv helj tiim hovordchooguin bol totdorhoi hemjeegeer zardag borluuldag nuhtsuliin burduulj uguh heregtei shuu dee ta nar l gantshan ulsiin baylag huvaaj ideed bj bolohgui bizde davartsan nohoinuuud yuma
2015-02-06
зөв хувилбарыг нь сонгоод ашигтай байж болно шүү дээ:
манайхан их сонин сэтгэх юм урд хөрш сонирхож байна зах зээл байна тийм болхоор зохион байгуулалтанд оруулаад яагаад гадагш нь гаргаж болохгүй гэж татвараа авна улсад хэрэгтэй мөнгө олно ард түмнийхэн амьдралд хэрэгтэй аль ч талдаа ашигтай байх хувилбарыг олж хий л дээ дандаа хаах боох торгох шийтгэх бага идсэн нь шийтгүүлж том идсэн нь ял завшиж хождог байдлаа болимоор юм
2015-02-05