Н.Номтойбаяр ШӨХТГ-т ханджээ

img

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханд хүсэлт илгээжээ. Уг хүсэлтэндээ тэрбээр Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийн зарцуулалт нь хуульд нийцэж байгаа эсэхийг шалгах хүсэлтэй байгаагаа дурьдсан байна.

Н.Номтойбаяр нь хэдхэн хоногийн өмнө “ахмадууд сарын 1.5, жилийн 18 хувийн хүүтэй тэтгэврийн зээлийг арилжааны банкуудаас авч байна. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй 328 мянган тэтгэвэр авагчдын 60 орчим хувь буюу 190,000 нь тэтгэврийн зээлтэй байгаа ба нийтдээ 355 тэрбум төгрөг эргэлдэж байна. Эдийн засгийн хүндрэл, үнэ ханшийн өсөлтөөс болж тэтгэврийн зээл авах иргэдийн тоо, мөнгөн дүнгийн хэмжээ огцом өсч, 2012 оны үетэй харьцуулахад зээлийн хэмжээ гурав дахин нэмэгдсэн. Тэтгэврийн зээлийн үлдэгдэл 355 тэрбум төгрөгөөс хүү тооцож үзвэл ахмадууд маань сардаа нийт 5.3 тэрбум, жилдээ 63.9 тэрбум төгрөгийн хүү төлж байна. Өөрөөр хэлбэл, нэг ахмад настанд дунджаар жилд 340 мянга, сард 30 орчим мянга төгрөг оногдож байна. Хэрэв зээлдэгч тэтгэврийн зээлээ төлж барагдуулалгүй нас барсан тохиолдолд оршуулгын тэтгэмж болох 620 мянган төгрөгийг шууд зээлээс суутгадаг "ёс зүйгүй" зарчим үйлчилж байна” гэх мэт асуудлаар мэдээлэл хийж байсан юм.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zocin:
sain baina
2015-02-05
undur nastan :
тийм шүү номтойбаяр сайн байна.хаан банкнаас 18 сарын зээл авахад 620,000 төгрөгний хүү төлж байна бидэнд маш хүндрэлтэй байна,ингэж өнөө маргаашаа хүлээж байгаа биднийг төр ингэж дарамтлах нь настангууд бидэнд маш хүнд байнаа хүү минь,биднийг гэсэн сэтгэлд чинь баярллаа,ажилд нь амжилт хүсье хүү минь,
2015-02-05
дорж:
гишүүн та маш зөв асуудал хөндөж тавьж байгаа явдалд маш их дэмжиж бн. би хичнээн ан-ын гишүүн ч гэсэн таныг дэмжиж бн. залуучууд та нар улс төр гэхээсээ илүүтэй ард түмний амьдралыг гүнээ ойлгож асуудал дэвшүүлж байгаад баярлаж бн.бид таныг дэмжиж бн. амжилт хүсье.
2015-02-05