Петер Гресте гэртээ харив

img

Египетийн Дээд шүүх 2013 оны зургаадугаар сарын 22-нд “Аль Жазира” агентлагийн гурван сэтгүүлч болох Петер Гресте, Мухаммед Фамми нарт долоон жил, Абдулла Барер Мухаммедийг 10 жилийн хорих ялаар шийтгэсэн билээ. Тэднийг экс Ерөнхийлөгч Мухаммед Мурси болон “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийг дэмжсэн нийтлэл, мэдээ бичсэн хэмээн буруутгасан юм. Энэ долоо хоногийн эхээр долоон жилийн хорих ял авсан сэтгүүлч Петер Грестед өршөөл үзүүлж, ялыг нь хүчингүй болгосон юм. Тэрбээр Египетийн шоронд 400 өдөр хоригдсон билээ.

а

Өнөөдөр Петер Гресте Австралийн Брисбане хотноо хүрэлцэн ирж, гэр бүлийнхэнтэйгээ уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Аюулгүй байдлын үүднээс сэтгүүлчийг тусгай онгоцоор тээвэрлэж, Австралид авчирсан байна. Тэрбээр гэр бүлийнхэнтэйгээ уулзсныхаа дараа сэтгүүлчдийн зарим асуултад хариулт өгчээ.  Гресте “Үнэн үргэлж ялдаг гэдгийг өнөөдөр батлан харууллаа. Эрх чөлөөний салхийг эрх чөлөөтэйгээр амьсгалж байгаадаа баяртай байна. Надтай хамт хоригдож, өнөөдрийг хүртэл суллагдаагүй байгаа үзэг нэгт андуудынхаа төлөө би тэмцэх болно” гэж хэлжээ.

х

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1958-д :
чи одоо болилдоо
2015-02-05