Эмнэлэг рүү пуужин харважээ

img

Украины зүүн хязгаарын Донецк мужийг эргүүлэн авахын тулд армийнхан болон салан тусгаарлагчид тулалдаж байна. Өчигдөр салан тусгаарлагчид Донецкийн Кировский дүүргийн нэг эмнэлэг рүү пуужин харвасан тухай НҮБ-ын Аюулгүй зөвлөл мэдээллээ.  Пуужингийн цохилтод 50 гаруй хүн өртөж, гурван хүн амиа алдсан тухай Украины Засгийн газар баталжээ.  Амиа алдсан хүмүүсийн дунд эмнэлгийн ажилчид байгаа гэв.  Эмнэлгийн барилга бүхэлдээ нурж, өвчтөн хүлээн авахад бэрх болсон тухай мужийн оршин суугчид ярьжээ. Эмнэлэгт хэдэн хүн байсан нь тодорхойгүй байгаа ч гэрчүүдийн мэдээлснээр “100 гаруй өвчтөн, эмнэлгийн 20 гаруй ажилчид байсан” гэв.

мх

Европын холбооны Гадаад хэргийн сайд Федерика Могерини салан тусгаарлагчид болон Украины удирдлагуудыг түр гал зогсоох гэрээ байгуулахыг хүсчээ. Тэрбээр “AFP” агентлагт “Зүүн хязгаарт болж буй зөрчил мөргөлдөөний улмаас хамгийн их хохирч буй хүмүүс бол мужийн оршин суугчид. Тэднийг аюулгүй газар хүргэх хэрэгтэй байна. Тиймээс хоёр тал харилцан буулт хийж, галт зэвсгээсээ татгалзах хэрэгтэй байна” гэж хэлжээ.

р

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oros:
ard tvmeniig ni ylgan oros ruu ni huuj zailuulaad . ukrian gazar nutgaaa erelhegeer dairan dovtolj ivan putintai ni hamt gazartai tegshil . . baruun amerik tuslah bolno bvvv buuj ug udahgvi har tengest ezleed vgaa gazar nutagaa ch avah bolno . vmgiii hulmast ivaanuud
2015-02-06
зочин:
манай сэтгүүлчидээ болимоор юм аа, украйны цэргүүд эмнэлэг рүү пуужин харваж байхад л нөгөө талыг нь буруутгасан барууны хэвлэлийг шууд хуулаад л тавьж байх юм, дүрсээрээ бэлээхэн харуулж байхад, энэ барууныханы яриад байдаг хүний эрх, энэрэнгүй үзэл нь хаачаа вэ
2015-02-05
unen:
russian terrorists
2015-02-05