Газар өмчлөлд 138 мянган иргэн бүртгүүлжээ

img

Нийслэлд бүртгэлтэй иргэдэд газар шинээр өмчлүүлэхээр батлагдсан 8-н байршилд цахим хэлбэрээр газар өмчлөх хүсэлт хүлээн авах ажиллагаа 02-р сарын 09-ны өдрийн 12 цагаас албан ёсоор дуусах болно. Одоогийн байдлаар буюу 2015 оны 02-р сарын 05-ны өдрийн 13-н цагийн байдлаар нийтдээ 138,000 иргэн 8-н байршилд бүртгүүлээд байна. Харин Багахангай, Багануур дүүргүүдэд ирц хараахан бүрдээгүй байгаа учир энэ байршилд хүсэлт илгээсэн иргэдийн сонгогдох магадлал өндөр байгаа бол үлдсэн дүүргүүдэд бүртгүүлсэн иргэдийн ирц өндөр байна. Иргэд нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn болон нийслэлийн Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov .mn цахим хуудсанд хандаж, бүртгүүлээрэй гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zocin:
umnuh nuuc ygee martsan baina,yah be,hariu ugeecz
2015-02-06
програмын ноцтой алдаа байна лээ шүү:
өмнө бүртгүүлсэн регистрийн дугаар нууц үгээрээ орж бүртгүүлж болно харин нэг том ноцтой алдаа байна лээ шүү газар хувьчилж байгаа хүмүүсээ өөрсдөө олж харсан уу тэр бол байж бололхгүй зүйл
2015-02-05
өмнө нь бүртгүүлээд сонгогдоогүй хүмүүс, дахин бүртгүүлэх шаардлагтай юу:
өмнө нь бүртгүүлээд сонгогдоогүй хүмүүс, дахин бүртгүүлэх шаардлагтай юу
2015-02-05