Харзны устай газруудад хориглосон тэмдэг тавина
Туул голын сав газрын захиргаанаас Гачуурт тосгоноос Шувуун фабрик хүртэл голын эрэг дагуу хяналт шалгалт хийжээ. Энэ үеэр хог хаягдлаа хаясан, харзны усанд орохдоо голын усыг бохирдуулсан хэд хэдэн зөрчлийг илрүүлжээ.
Мөн Гачуурт тосгоноос Шувуун фабрик хүртэл голын эрэг дагууд голруу тээврийн хэрэгсэлтэй ордог, иргэд харзны усанд ордог газруудын байршлыг тодорхойлж, зураглал хийсэн байна. Харзны усанд ордог 5 байршил, тээврийн хэрэгсэлтэй ордог 10 байршилд анхааруулах, хориглох тэмдэглэгээ хийхээр төлөвлөжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ