Гурван сая дахь иргэний чацуутанд хүндэтгэл үзүүлжээ

img

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, ХТҮГ-ын дарга И.Нарантуяа нар Говьсүмбэр аймагт албан томилолтоор ажиллах үеэрээ тус аймагт Монгол Улсын гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр мэндэлсэн чацуутанд хүндэтгэл үзүүлжээ. Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт эцэг Хүрэлхуягийн Цэвэгням, эх Гантөмөрийн Отгончимэг нарын гэр бүлд төрсөн Баясгалан охин Монгол улсын гурван сая дахь иргэний үе чацуутнаар тодорсон юм байна.

б

Гурван сая дахь иргэний үе чацуутанд хүндэтгэл үзүүлэх үеэр, 70 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцыг олгож, нийтэд алдаршуулах аймгийн гурван сая дахь иргэний батламжийг нь тус аймгийн Засаг дарга   Л.Одсэр гардуулан өгчээ.

б Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ээууу:
баяр хүргэе үр хүүхэд нь эрүүл энх өсөх болтугай. гэхдээ л эдийн засгийн хямралтай гэх өнөө үед мөнгөө бодлтой л зарцуулмаар юм шигээ. манай төр ч мөнгөтэй л бн даа
2015-02-08
ganbold47:
ууль нь төр өдөр төрсөн бүх хүүхдэд байр өгөх ёстой.аавын хүү, ээжийн охиныг алагчлах ёсгүй.
2015-02-06
sssss:
баяр хүргье. үр хүүхдэд нь эрүүл энх өсөн торниж, гэр бүлээрээ баяр жаргалтай урт удаан амьдархыг хүсэн ерөөе
2015-02-06