ШШГЕГ аппликейшн хөтөчтэй болжээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бодлого үйл ажиллагааг нээлттэй мэдээлэх, иргэд, аж ахуйн нэгжид мэдээллийг хүртээмжтэй хүргэх үүднээс ШШГЕГ-аасAndroid системд суурилсан бүх төрлийн гар утас, таблэтүүдэд зориулсан аппликэйшнээ шинэчлэн гаргажээ.
a
Уг аппликэйшн програмаас ШШГЕГ-ын www.cd.gov.mn сайтад байршуулсан бүх төрлийн мэдээллийг текстэн болон видео хэлбэрээр, иргэдийг хүлээн авах хуваарь, түгээмэл асуулт, хариулт, хорих ангийн болон цагдан хорих байрны дотоод журам зэргийг харах боломжтой гэнэ.
a
Мөн тус аппликэйнш нь интернэт холболтгүй орчинд ашиглагддаг давуу талтай бөгөөд гар утасныхаа маркетаас шууд, үнэгүй, татаж авч, өөрт хэрэгтэй мэдээллээ авч болох юм байна.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ