Улаан хасыг оймсонд савлан хил нэвтрүүлэхийг завджээ

img

Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дэх гаалийн газрын хилийн боомтоор их хэмжээний улаан хас чулуу нэвтрүүлэх гэж байсныг илрүүлж, хууль бус үйлдлийг таслан зогсоосон тухай Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Гаалийн хилийн боомтын алба хаагчид энэ сарын 3-ны өдөр хилийн гарах гэж байсан 13-74 ӨМА улсын дугаартай, цагаан өнгийн HYUNDAI маркийн aчааны автомашиныг Хилийн тагнуулын албанаас өгсөн мэдээллийн дагуу түр саатуулан нарийвчилсан үзлэг шалгалт хийсэн байна.

б

Тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын гуравдугаар багийн иргэн Б-г байлцуулан гаалийн биет үзлэг шалгалтыг Гаалийн байгууллага, Хилийн тагнуулын албатай хамтран хийхэд ноцтой зөрчил илэрчээ. Тодруулбал, уг автомашины ачааны урд талын хананд 420 кг улаан өнгийн байгалийн хас чулууг оймсонд 4-6 кг-аар савлаж  нуун, хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж таслан зогсоосон байна.

б

Энэ хууль бус үйлдлийг хийхдээ урьдаас төлөвлөж, зохион байгуулалттайгаар үйлдсэн байх тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар харьяаллын дагуу хууль сахиулах байгууллагад шилжүүлжээ.

б

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
ядаж дотор талд нь нөхөөс хийдэггүй ккккккк
2015-02-06
gabts:
улаан хас чулуу гэж дуулаагүй юм байна. хаш чулуу л гэж байдаг шиг. эсвэл шинэ нэр томъёо гаргаж ирж байгаа юм уу.
2015-02-05