Чөлөөт бүсэд газар эзэмшүүлэхийг дэмжсэнгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Чөлөөт бүсэд газар олгох асуудал гишүүдийн дунд маргаан дэгдээлээ. “Чөлөөт бүсэд газрыг олгохдоо зөвхөн ашиглах эрх олгоно, эзэмшинэ гэж болохгүй. Энэ бол философи биш. Чөлөөт бүсэд гадаадын иргэнд газар эзэмших эрх олгохгүй. Чөлөөт бүсд тендерт ялсан компани газрыг зөвхөн ашиглана” гэдэг дээр гишүүн Р.Гончигдорж хатуу байр суурьтай байлаа. Газрын түрээсийн эрх худалдаж авчихаад эзэн боллоо гэж ойлгож болохгүй гэдгийг УИХ-ын дарга ч анхааруулж байв.
f
Ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү “Чөлөөт бүс эд дотоодын иргэнд газар эзэмшүүлнэ, гадаадын иргэнд ашиглуулна. Ингэхдээ дотоодын иргэн эзэмшиж байгаа газраа худалдах, түрээслүүлэхийг хориглоно” гэж тодорхой заасан байгаа гэсэн юм. Ялангуяа гишүүд “Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн боомтын газрыг иргэд худалдаад авсан. Эзэмшүүлэх болон ашиглуулах газар байхгүй болсон” гэж үзэж байгаа аж. Ажлын хэсгийнхэн “Алтанбулагийн чөлөөт бүсэд аж ахуйн нэгж байгууллагад 440 га газрыг эзэмших, ашиглуулахаар өгсөн. Үүнээс 240 га нь эзэмших, ашиглах эрх олгогдсон байна” гэсэн юм.
j
Хилийн бүсэд газар эзэмшүүлэх асуудлыг дахин хэлэлцэх хэрэгтэй гэж УИХ-ын дарга үзэж байлаа. Гэвч ажлын хэсэг энэ саналаар санал хураалт явуулахаа мэдэгдсэн юм. Чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах санал явуулахад гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.
h
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ