Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив

img

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2015.02.05/ Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн барилаа.

   2002 онд Эрүүгийн хуулийг баталснаас хойш цаг үеийн тухайн нөхцөл байдал, нийгмийн шаардлагаас шалтгаалан уг хуульд 10 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд нь хохирлын хэмжээ болон гэмт хэрэгт тооцох нөхцөл байдлыг тодорхой болгох, шинэ гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хуульчлах, олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орж соёрхон баталсан, түүнчлэн өөр бусад хууль шинээр батлагдсан, бусад хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор тус тус оржээ.

х

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн давуу болон сул талууд, үр нөлөөтэй хэрэгжиж байгаа зүйл заалтыг судлан үзэж хэм хэмжээг тодорхой болгох, ойлгомжгүй буюу оновчгүй хэрэглэсэн зарим нэр томъёог залруулах, олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх талаар нарийн судлан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
төрийн албан хаагчид 1 сая төг авсан нь батлагдаагүй хэргээс болж шоронд ял эдлэж байна ажилгүй болоод. 1 өрөө байраа хураалгаад. шоронд өдөр өнгөрөөж байна даа
2015-02-06
зочин:
байнгал сайжруулаадл явдаг шинэ юм юуч байхгуй ,мянганбаяр, жастын батхуу ,одоо мсs оджаргал нар монгол улсын хамаг ордыг гадаадын банкны барьцаанд тависан байна ийм асуудлыг шийдвэл ажил хийж байна гэж харагдана
2015-02-06
solo:
temuujin ene ajliig hiisen dee. do urgun barilaa.za yah ve urgun barij l baival.
2015-02-06