Өнөөдөр болох үйл явдлын тойм
Хангарьд ордны 14 давхрын хурлын А танхимд
09:00 цагт “Монгол Улс - Хотууд” хэлэлцүүлэг болно. Монголын хотуудын холбооны үйл ажиллагааны танилцуулга, нийслэлд дагуул хот байгуулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, иргэдийн оролцоо, аймгийн төвүүдийг хэрхэн хот болгох, хот болохын ач холбогдлын талаар хэлэлцэнэ. Утас – 99111594, 99666553
б
Авто тээврийн үндэсний төвийн хурлын зааланд
10:00 цагт Хариуцлагагүй жолооч нарын буруугаас болж хичнээн осол гарч байна, жолооны курсын чанарыг хэрхэн сайжруулах талаар зөвөлгөөн болно. Утас: 9195-9585
б
Монголын хүүхдийн ордонд
11:00 цагт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас санаачилан зохион байгуулж буй Монгол Улсын 3 сая дахь иргэн болон түүний чацуутнуудыг алдаршуулах танилцуулах хүндэтгэлийн арга хэмжээ болно. Утас: 88093607
б
Хан-Уул дүүрэг дэх Хүнсний технологийн коллежийн байранд
11:00 цагт жил бүр болдог Мэргэжлийн болон техникийн сургуулийн багш сурагчдын цуврал уралдаануудын нээлт болно. Цуврал уралдаанууд гэдэг нь зөвхөн спортын арга хэмжээ биш мэргэжлийн ур чадвараа сорих, сурган хүмүүжүүлэх арга барилаа хуваалцаж илтгэл тавих зэргээр мэргэжлийн боловсролын сургуулийнхны хувьд хамгийн том уламжлалт уралдаанууд ирэх намар хүртэл үргэлжлэх аж. Үүгээр салбарынхаа шилдгүүдийг тодруулдаг. Энэ тухай мэдээллийг 99186184, 99030199 дугаараас лавлаж болно.
б
Төрийн ордны Б танхимд
10:00 цагт Маршал Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан “Монгол Улсын тусгаар тогтнолд Х.Чойбалсангийн гүйцэтгэсэн үүрэг” эрдэм шинжилгээний бага хурал болно.
б
Монголын Үндэсний музейд
14:00 цагт “Монголын Үндэсний музейн сан хөмрөг дахь маршал Х.Чойбалсангийн эд өлөг” үзэсгэлэнгийн нээлт болно.
ы
Нарантуул захад
11:00-12:00 цагт Нийтийн тээвэрийнхэн эсэргүүцлээ илэрхийлнэ. Утас: 91150121
б
БГД-ийн 20 дугаар сургуульд
12:00 цагт Баянгол дүүргийн Үндэсний Лаборатори Ган зам 20 дугаар сургуулийн 540 хүүхдийн багтаамжтай өргөтгөлийн барилгын нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 94949238, 89161686
б
Монголын хөрөнгийн биржийн арилжааны танхимд
12:00-17:00 цагт “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг”-ийг Монголын хөрөнгийн бирж санаачлан Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв болон үнэт цаасны компаниудтай хамтран анх удаа зохион байгуулахаар боллоо.
б
Хэвлэлийн хүрээлэнд
11:00 цагт Нийслэлийн Боловсролын газраас явуулсан сонгон шалгаруулалтад тэнцээгүй хүнийг сургуулийн захирлаар томилохоор бүх шатны шүүхээс гарсан шийдвэрийг 62 дугаар сургуулийн багш нар эсэргүүцэж мэдээлэл хийнэ. Шүүхийн шийдвэрийн эсрэг тус сургуулийн хамт олон ажил хаялтаас эхлээд тэмцлийн хүнд хэлбэрийг сонгохоор болсон шалтгаан, үр дагаварыг хамт олноороо ирж мэдээлнэ.
б
12:00 цагт Монгол улс унаж татдаг өвчтэй хүмүүсээ нийгмийн хүрээнд ялгаварлан гадуурхаж байгаа талаар Анагаах ухааны эрдэмтэн, эмч, судлаач, иргэд мэдээлэл хийнэ. Энэ өдөр олон улсын эпилепсийн /уналт таталтын/ өдөр ажээ. Сүүлийн жилүүдэд нэг талаар ийм өвчтөн олширч байгаа. Гэтэл нөгөө талаар тэднийг төр засаг, олон нийт БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН гээд олон салбарт ялгаварлан гадуурхах нь улам нэмэгдсэн байна. Энэ мэтээр Эпилепси ямар шалтгаантай, тархалт, эмчилгээний арга боломж гээд олон асуудлаар ярилцах юм.
f
www.shuud.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ