Төрийн нарийн бичгийн дарга нарын нэр тодорлоо
Засгийн газраас долоон яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулах захиалгыг Төрийн албаны зөвлөлд өгсөн билээ. Энэ дагуу Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалтыг өнгөрсөн сард зарлаж, өчигдөр дүн нь гарчээ. Тодруулбал, тус сонгон шалгаруулалтад Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад НХХЯ-ны дэд сайд асан Д.Нямхүү, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргад “Монголын цахилгаан холбоо” компанийн гүйцэтгэх захирал асан Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргад Д.Артаг, Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Магнайсүрэн, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргад Н.Ариунболд нар хамгийн өндөр оноо авчээ.
Гэхдээ таван яамны ТНБД-ын нэрийг тогтоолоор баталгаажуулаагүй байгаа аж. Тогтоолыг Төрийн албаны зөвлөл өнөөдөр гаргах юм байна.
1
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ