Занданшуулсан шарилын хэн болохыг тогтоожээ
Нийслэлийн нутаг дэвсгэрээс 200 орчим жилийн настай байж болох эрэгтэй хүний занданшуулсан шарил өнгөрөгч нэгдүгээр сарын 27-ны өдөр олдсон. Тэгвэл Бурханч лам Г.Пүрэвбатаар ахлуулсан ажлын хэсэг занданшуулсан шарилын хэн болохыг тогтоосон байна. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар "уг шарил нь ард олноо “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн их хувилгааны шавь Цорж Санжжавынх аж. Цорж Санжжав нь 200 гаруй жилийн өмнө амьдарч байсан. Гэсэр багшаасаа 25 насаар дүү хүн байсан гэнэ.
ө
Гэсэр лам болон түүний шавь Цорж Санжжав нарын бунхан Архангай аймгийн Цахир сумын нутагт байрлах Содномдаржаа уулын оройд байдаг байжээ. Уг шарил олдсон даруйд ажлын хэсгийнхэн тус нутгийг зорьж, бунхан хадгалагдаж буй ууланд очиход Гэсэр ламын шавь Цорж Санжжавын бунхан хөндөгдөж, шарил нь алга болсон байжээ.
бы
Уг занданшуулсан шарилыг гэмт этгээдүүд нууцаар худалдах гэж байсныг ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар, СХД-ийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид илрүүлсэн билээ.
а
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ