
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга
Жон Керри өчигдөр 19.00 цагийн орчимд Украины нийслэл Киев хотноо хүрэлцэн
ирсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Керри Киевт ирсэн даруйдаа тус улсын
Гадаад хэргийн сайд Павел Климкинтэй уулзсан байна. Өнөөдөр Ерөнхийлөгч Петр
Порошенко болон Ерөнхий сайд Арсений Яценюктэй уулзахаар болжээ.
Керри Украины зүүн хязгаарт болж буй
тулаанд сэтгэл зовниж буйгаа сэтгүүлчдэд ярьжээ. Тэрбээр “АНУ зүүн хязгаарын
асуудалд санаа зовж байгаа. Салан тусгаарлагчид иргэдийг заналхийлж буй. Энэхүү
айлчлалын хүрээнд армийнхан болон салан тусгаарлагчдыг харилцан зэвсгээсээ
татгалзаж, гал зогсоох гэрээ байгуулахыг зорьж байна” гэж хэлжээ.
АНУ, Украинд 14.6 сая ам.долларын
хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болжээ. Өнгөрсөн долоо хоногт Конгресс, Киевт хоёр
тэрбум ам.долларын зээл олгохоор болсон байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ