
Монголын хоккейн 2015 оны ахмадын УАШТ Орхон аймгийн Эрдэнэт хотноо болж байна. Тэмцээнд хот хөдөөгийн 7 багийн 100 гаруй хоккейчид ур чадвараа сорин өрсөлдөж байна. Тэмцээнд өнгөрсөн жилийн улсын аврага Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Д.Батчулуун дасгалжуулагчтай Гэрэл-Од ахлагчтай Бугант тосгоны баг, спортын мастер Шинэбаяр ахлагчтай Билэгтхүү баг, спортын мастер С.Ганбилэг ахлагчтай Шарын гол баг, Зүүн Хараа, УБЭҮ-ийн Зориг ахлагчтай Хангарьд баг, Улаанбаатар хотын Алтан-Од, Дархан багийн нийт 7 багийн хоккейчид тойргоор өрсөлдөж байна.
Хамгийн ахмад хоккейчин Хөдөлмөр, Алдар, СЭЗДС-ийн багт тоглож байсан 62 настай спортын мастер Баатар байна. Тэмцээний нээлтийн үеэр “Монголын шайбтай хоккей” номын зохиогч ахмад мастер О. Энхтайван МХХ-ны Ерөнхийлөгч Д. Даваасамбууд өөрийн ном болон хоккейн сүлд дуулалыг гардуулан өглөө.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ