Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгодог гэнэ
Нарантуул зах дээр микроавтобусны жолооч нар эсэргүүцлийн цуглаан хийж байна. Тэд насжилт өндөртэй микроавтобусыг үйлчилгээнд явуулахгүй гэсэн нийслэлийн Тээврийн газрын шийдвэрийг эсэргүүцэж буй аж. 12 жилээс дээш хугацаанд ашиглагдсан микроавтобусыг ирэх дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн үйлчилгээнд гаргахгүй юм байна. Ингэснээр 660 гаруй жолооч ажилгүй болж буйг Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос хэлж байна. Мөн тэд "өмнө нь энэ шалтгаанаар 1300 гаруй жолоочийг ажилгүй болгосон. Одоо үйлчилгээнд явж байгаа хэсгийг нь нийслэлийн Тээврийн газраас байнга торгож, шахаж дарамталдаг. Стандартын бус тээврийн хэрэгсэл ашигласан гэж өдөр бүр 10 000, заримдаа бичиг баримт авчихаад 30-50 мянган төгрөг нэхдэг. Одоо бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 төгрөгөөр торгоод эхэлчихсэн" хэмээн ярьж буй юм.
р
Энэ бүхнээс үүдэн жолооч нар нэгдэж, хотын дарга Э.Бат-Үүлтэй уулзах хүсэлт гаргахаар болжээ. Ингэхдээ тэд шинэ тээврийн хэрэгсэл үйлдвэрээс гартал ажлын байрыг нь хадгалж өгөхийг хүсэх аж. Микроавтобусаар үйлчилгээ эрхэлдэг жолооч нар Эко автобус үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллахаар болоод буй гэнэ. Эко автобус үйлдвэрлэгчид микроны жолооч нарт том болон бага оврын автобус үйлдвэрлэж өгөх саналаа ирүүлжээ. Тиймээс шинэ тээврийн хэрэгсэл үйлдвэрээс гарах хүртэл одоогийн ашиглаж буй микро автобусаар үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл өгөхийг хүсэх юм байна.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ