960 суудалтай шинэ сургууль нээгдлээ

img

Дундговь аймгийн төв Сайнцагаан суманд өчигдөр  960 суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо. Аймгийн хэмжээнд  ерөнхий боловсролын  4 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс “Эрдмийн далай” цогцолбор сургууль хамгийн ачаалалтай нь бөгөөд  шинэ сургуульд шилжин ирэгсдийн дийлэнх нь “Эрдмийн далай” цогцолбор сургуулиас иржээ. Шинэ сургууль өдгөө 1-11 дүгээр ангийн 750 хүүхэд, 60 багш, ажиллагсадтай  нэг ээлжээр  хичээллэж байна. “Ийнхүү нэг ээлжээр хичээллэж байгаа нь БСШУЯ-аас хэрэгжүүлж буй хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх  боломж, орчин нөхцөл бүрдэж байна” гэж сургуулийн захирал Энхбаяр нээлтийн үеэр онцоллоо.  “Монкон” компанийн хоёр жилийн хугацаанд барьж ашиглалтад өгч буй сургууль нь  БСШУЯ-ны санхүүжилтээр  4.4 тэрбум төгрөгийн өртөгөөр баригджээ.  Энэ онд БСШУЯ-аас  тус сургууль спорт  заалыг барих санхүүжилтийг шийдэж өгөхөөр боллоо. IMG_7438.jpg IMG_7438.jpg

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
хүнгүй шахуу болж байгаа хөдөө сумдад ийм том сургууль барих хэрэг байгаа юмуу. хотод шавчихаад багталцахгүй байгаа хүүхдүүдээ эхлээд бодмоор юм.
2015-02-06
zochin:
neg moson 960 sentiitei ! surguuli gewel yas iin ! mongol hunee !
2015-02-06