Эболагийн халдвар тээгчийн тоо 9000-д хүрчээ
Баруун Африкийн орнуудад дэгдээд буй эбола вирусээр амиа алдсан иргэдийн тоо 9000-д хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэ долоо хоногт 124 хүн амиа алдаж, 856 хүн шинээр халдвар авчээ.
р
ДЭМБ-ын захирал Маргерат Чан “Эбола дахин эрчимжиж эхэллээ. Өдөрт 20-30 хүн амиа алдаж байна” гэж мэдэгджээ. Саяхнаас Либери улсад туршилтаар гаргаж авсан тариаг туршиж эхлээд байна. Энэхүү тариа үр дүнгээ өгөхгүй байгааг Либерийн Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн байна. Тэрбээр “Энэ тариаг тарьсан өвчтнүүдийн биеийн байдал дээрдэхгүй байгааг эмч, сувилагчид мэдээлж байна” гэж хэлжээ. Амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа учир Либери 10 хоног хилээ хаахаар болжээ.
х
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ