Гэр бүлтэй ажиллах аргад 105 хүн суралцжээ

img

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2014 оныг "Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан юм. Тэгвэл энэ хүрээнд ямар ажил хийж, хэрэгжүүлсэн талаар ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа болон гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, орон нутгийн  Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн төлөөллүүд үр дүнгээ тайлагналаа.Энэхүү хурлаар гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд хийсэн ажлыг товч танилцуулж, мөн “Гэр бүлийн  хөгжлийг дэмжих жил”-д явуулсан ажлын үр дүнгээр шалгарсан төрийн болон ТББ, хэвлэл мэдээллийн байгууллага, хувийн хэвшлийг шагнаж урамшуулав.

й

Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд дараах үр дүн гарсан аж. Тухайлбал, гэр бүлд чиглэсэн зөвлөгөө, үйлчилгээ, сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага 2013 онд 8 байгууллага төв байсан бол 2014 онд 15 болсон байна. 2013 онд сэтгэл зүйн зөвлөгөө зонхилж байсан бол 2014 онд гэр бүлийн харилцаа, гэр бүлийн гишүүдийн хүйсийн болон насны онцлог, гэр бүлийн төлөвлөлт, гэр бүлийн аж ахуй эрхлэлт гэсэн чиглэлүүдээр ганцаарчилсан болон багийн зөвлөгөө, сургалт явуулдаг болжээ. Энэ төрлийн зөвлөгөө, сургалтыг 1018 удаа зохион байгуулж, 3271 хүн хамрагдсаны 33 хувь нь эрэгтэй, 67 хувь нь эмэгтэй байсан аж.

й

Мөн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, газрын ажилтнуудыг чадавхжуулах, мэргэшүүлэх сургалтыг долоон удаа зохион байгуулж, 21 аймаг, есөн дүүргийн 105 хүн гэр бүлтэй ажиллах арга зүйн сургалтад хамрагдсан байна. Амьжиргааны түвшин доогуур 15.1 мянга өрхийн 87.0 гаруй мянган иргэнд 5.6 тэрбум төгрөгний хүнсний эрхийн бичиг олгожээ.

ёч

Харин орон нутагт зохион байгуулсан шинэлэг ажлуудаас дурьдвал, Дундговь аймагт “Гэр бүлийн зөвлөл 67 байгуулагад шинээр байгуулж  хариуцсан ажилтнаа чадавхижуулсан. Өвөрхангай аймагт Гэр бүлийн клуб-14 сумд байгуулагдаж, 624 гэр бүлийн гишүүд хамрагдсан байна. Ховд аймаг Бямба гаргийг “Гэр бүлийн өдөр” болгосноор 8,200 гаруй өрх олон нийтийн цэнгээнт арга хэмжээнд гэр бүлээрээ оролцож, үзвэр үйлчилгээний газар, спорт соёл урлагийн  байгууллагаар үйлчлүүлсэн байна. Хөвсгөл аймаг Налайх дүүрэгт “Миний гэр бүл” хөгжлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж, 17549 хүүхэд буюу  16127 өрх, гэр бүлийн 49652 гэр бүлийн гишүүн хамрагдсан. Завхан аймгийн  “Даян-Очир” хүүхдийн зусланд нийт 46  гэр бүлийн 200 гаруй гэр бүлийн гишүүд амарсан аж.

й

Олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааны хувьд залуу гэр бүлд хүүхдээ хүмүүжүүлж хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр нийт 561 арга хэмжээнд 53707 хүн оролцсон бол гэр бүлд тулгамдсан асуудлаар уулзалт, хэлэлцүүлэг  97 удаа зохион байгуулж нийт 17.558 орчим хүн хамруулсан байна. Гэр бүлийн хүчирхийллээс  сэргийлэх 107 утсаар 250 гаруй хүн үйлчлүүлж, тусламж авсан байна. Хүүхдийн утас 108 болон орон нутаг дахь салбараар нийт  43832 хүүхэд, иргэд үйлчлүүлсэн байна.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
маш зөв сэдэв бна манай улс залуусынхаа гэр бүлийн асуудалд анхаардаггүй гэж бодож явдаг 2 юу ч мэдэхгүй амьтад нийлээд нэг гэрт орчоод өчнөөн асуудал үүсээд байхад нийгэм нь тоохгүй байдагт асуудал байдаг
2015-02-08