“TMZ” сайтыг шүүхэд өгчээ
Реалити шоуны од Ким Кардашиан “TMZ” сайтыг шүүхэд өгсөн тухайгаа мэдэгдлээ. Тус сайтад өөрийг нь болон гэр бүлийг нь гутаан доромжилсон мэдээ, нийтлэл нийтлэгдсэн хэмээн буруутгасан байна. Ким өчигдөр охин Норигийнхоо төгөлдөр хуурын өмнө авахуулсан зургийг твиттертээ нийтлэсэн билээ. Тэрбээр “Охин минь аав шигээ урлагийн авьяастай. Үнэхээр гайхалтай. Тун удахгүй түүнийхээ зохиосон аяыг сонсох байхаа. Тэсэн ядан хүлээж байна” гэж жиргэжээ.
1
Харин “TMZ” сайт Кимийн твиттерт нийтлэгдсэн зураг болон жиргээг нь сайтдаа байршуулаад “Нори охин 18 насандаа ээжээсээ ч том өгзөгтэй болох юм байна” гэж мэдээлжээ. Охиныг нь доромжилсон мэдээллийн дараа Ким тус сайтын удирдлагуудад хандаж “Сайтаа олонд хүргэхийн тулд бяцхан охиныг минь доромжилсонд харамсч байна. “TMZ” сайт удаа дараа нэр хүндэд минь халдсан учир шүүхэд өгөхөө мэдэгдье” гэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ