С.Баярцогтыг огцруулах хүсэлт гаргалаа
Засгийн газрын хэрэг эрхлэх дарга С.Баярцогтыг УИХ-ын нэр бүхий гишүүд огцруулах хүсэлтийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Уянга өөрийн цахим хуудаснаа бичжээ. Тэрбээр “Засгийн газрын хэрэг эрхлэх дарга С.Баярцогтын гарын үсэгтэй “Эрдэнэс Оюутолгой” ТӨХ-д хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр АНУ-ын “Painter law firm” нэртэй, гэр бүлийн хоёр гишүүнтэй компанид 17 тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилтыг 2015 оны төсөвт суулгасан” хэмээн бичсэн байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ