“Дашваанжил газ”-д дэлбэрэлт болж, хоёр хүн гэмтжээ

img

“Дашваанжил газ” компанийн нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо Таван шард байрлах хийн түлш түгээгүүрийн агуулахад өчигдөр оройн 17:30 цагийн үед хийн түлш дэлбэрч хоёр хүн гэмтсэн байна. Тус газрын ажилтан СХД-ийн22 дугаар хороонд оршин суух хаягтай 38 настай эмэгтэй Н, СХД-ийн 26 дугаар хороонд оршин суух 25 настай эрэгтэй Э нар дэлбэрэлтэд өртөж, нүүрэндээ гэмтэл авч ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хоёр ажилтны нэг түгээгч байсан бол нөгөө нь  Автомашин цэнэглэх станцын эрхлэгч буюу дэлбэрэлт болсон агуулахын түлхүүрийг биедээ авч явдаг байсан гэнэ.

рх

Хийн түлш алдагдсанаас дэлбэрэлт болсон

х

Дэлбэрэлд болсон газар үзлэг шалгалт хийж буй нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Газрын тос, хийн хяналтын улсын байцаагч Т.Мөнхболдоос дараах зүйлийг тодрууллаа.

х

-Дэлбэрэлт гарсан агуулах нь стандартын дагуу баригдсан байж уу?

-Хийн түлш, тэсэрч дэлбэрэх бодис агуулах байгууламж нь үл шатах материаар хийгдсэн, доторх тоноглол тэсрэлтээс хамгаалагдсан байх ёстой. Дэлбэрэлт гарсан объект  тэр зааврын дагуу баригдсан байсан.

х

-Танай байгууллагаас  өмнө нь “Дашваанжил” газ-д төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийдэг байх?

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас жил бүр төлөвлөгөөт шалгалт хийдэг. Өмнө нь шалгалт хийж, зөрчлөө арилгах тухай акт хүргүүлж байсан.

х

-Дэлбэрэлт юунаас болж гарсан юм бол. Урьдчилсан байдлаар дүгнэлт гаргах боломжтой юу?

-Дэлбэрэлтийн улмаас агуулахын гурван талын хана нурсан байдалтай байна. Газ алдсанаас болж дэлбэрэлт гарсан гэж урьдчилсан байдлаар дүгнэж байна. Шингэрүүлсэн хийн баллон, хөргөлтийн хийн баллоныг дэлбэрэлт болсон газраас цагдаагийн байгууллагынхан эд мөрийн баримтаар хураан авсан. Ямар шалтгааны улмаас хий алдагдаж, дэлбэрэлт болсон бэ гэдгийг холбогдох байгууллагууд нь шалгаж тогтооно.

х

 Дэлбэрэлтэд 6х6 метрийн хэмжээтэй хийн тоног төхөөрөмж хадгалах агуулахад  хадгалагдаж байсан эд зүйлс өртсөн учир одоогийн байдлаар хохирлын хэмжээг тооцоолох боломжгүй байгаа аж.

 а

Өглөө бүр аюулгүй ажиллагааны заавар өгдөг

х

“Дашваанжил газ” компанийн хөдөлмөр хамгаалын инженер А.Мөнхбаяраас дараах зүйлийг тодруулав.

х

-Танай компанийн агуулахад дэлбэрэлт болж хоёр хүн гэмтсэн байна. Ажилчдадаа хөдөлмөр аюжлгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн үү?

“Тэсрэлт болсон агуулахад тоног төхөөрөмж, плитка, холбогдох хэрэгслүүд зэрэг худалдаалдаг эд зүйлсийг хадгалдаг байсан. Хийн баллон хадгалахын хориглодог. Манай ажил орой 17:00 цагт тардаг. Тухайн досол гарах үед ажил тарсан байсан. Дэлбэрсэн газнууд манайд ашигладаггүй, зориулалтын бус хийн баллон байсан. Би өглөө бүр ажилчиддаа аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, ажилд нь гаргадаг.

 ө

Энэ хэргийг БГД-ийн цагдаагийн II шалгаж байна.

 ө

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хахаха:
мөнхбаяраа чамд хүн чанар байна уу битгий худлаа юм яриж яв за өвчтэй хүн дээр орж ирчээд яаж дарамталж олон юм яриж байсныг чинь би 2 чихээрээ сонссон шүү 100хан мянган төгрөг өгчөөд юу гэж хэлж байлаа санахгүй бол надаас ирж асуугаарай
2015-03-03
үнэн шүү:
сайн байна уу би энэ дэлбэрэлтэнд өртсөн залуугийн сайн найз нь байна а.ийм мэдэгдэл хийж байгаа сэтгүүүлчдэд үнэн мөнийг нь олчоод ийм юм бичээчээ гэж хэлмээр байна.ажлаа мөрөөрөө хийж явсан хүмүүс эцэст нь хулгайч нэр зүүж байна.дашваанжил компани дэлбэрэлт болсны дараа түлэгдсэн 2 ажилтандаа түргэн дуудаж өгөх нь бүү хэл ажилчдаа цуглуулж энэ хэргийг хав дармаар байна ул мөргүй цэвэрлэ гэж хэлж байсан гэсэн.ийм хүмүүс хүнийг хулгайч гэж худал хэлэх нь наад захын асуудал байлгүй.үүнээс нь болж бүхэл бүтэн хүн эрүүл мэнд нэр төрөөрөө хохирч энэний цаана ойр дотных нь олон хүмүүс сэтгэлээ өвтгөж байгааг та нар мэдэж байна уу өчүүхэн ч гэсэн хүн чанар та нарт байхгүй юу.ийм аймар түлэгдэж нүүр царай нь аймар болсон эцгээ хараад айгаад уйлсан 2хон настай охиныг та нар харсан бол арай ч ингэж хэлж чадахгүй байх охин нь өөрөөс нь айгаад аавдаа ирж үнсүүлэхгүй уйлхыг .нь хараад миний найз ямар их ихэр татаж уйлсан гэж бодно эрэгтэй хүн тэгэж уйлхыг би анх удаа л харсан би аргаа бараад сэтгэл өвдхийн дээдээр өвдсөн болхоор ийм мэдэгдэл бичиж сууна. нүүрэнд нь түрхэх тосны мөнгө битгий хэл эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгийг нь ч өгөөгүй тэр бүү хэл хийсэн ажлых нь цалинг ч өгөөгүй .хүн чанаргүй хүмүүс гэж та нарыг л хэлнэ.та нарын үхэн хатан тэмцээд байгаа наад компаны нэр төр чинь хүний амьдралаас ч илүү чухал юм уу.энэ хүн 6 сар нар салхинд гарч болохгүй 2 жилийн эмчилгээтэй хөдөлмөрийн чадваргүй байгаа болсон гэдгийг дашваанжилийнхан мэдэж байгаа болов уу та нар ганц удаа ч болов эргэж ирээгүй болхоор мэдэхгүй л байхалдаа.миний найз арай ч газ хулгайлж явахаар тийм өчүүхэн хүн биш шүүэцэст нь хэлэхэд хүний нэр төрөнд халдаж худал гүтгэх нь хуультай байдаг юм шүү дашваанжилийнхаан!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2015-03-03
1111111111:
дашваанжилын газ энд тэнд дэлбэрлээ гээд л зөндөөл дуулдаж байдагш дээ юундаа худлаа мэдээлэл цацаад өөрсдийгөө хамгаалж 23ажилтнаа золиослоод байгаа юм бэ
2015-02-09
хулгайлсан ч гэх шиг:
агуулахад нь цэнэглэгч байхгүй ш дээ юун балай юм яариад байгаан
2015-02-09
хххххххххххххххххххх:
yaandaaa hunii ami hunii eruul mend hamaagui , ajl tarsan bsan l geed bh ym
2015-02-07
зочин:
тухайн хоёр ажилтан агуулахад хий цэнэглэх төхөөрөмжөөс хий хадгалах зориулалтын бус баллонд хулгайгаар цэнэглэлт хийх гэж байсан байгаан
2015-02-07
surtei sht:
tegeed odoo nogoo baluar alban haagch in daramtlana da
2015-02-07
prius:
zuw rultei prius 11 zarna. utas 96156498
2015-02-06
654654654:
himiin bodisiin aiulgvi baidliin system www.chemwatch.net
2015-02-06
....:
gaz gedeg gadaad ugiig bolih heregtei...hii geed mongol belehnee bhad chini..
2015-02-06