Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувийг тогтоох вэ

img

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.02.06/ Уул уурхайн сайд Р.Жигжид “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн барилаа.

Уул уурхайн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн “Сентерра Гоулд Монголиа” компанийн удирдлагатай уулзалт зохион байгуулан, санал солилцож, өөрийн хөрөнгийн хэмжээг 100.000 ам.доллар хэмээн тогтоож, төрийн эзэмшлийн хувь, “Сентерра Гоулд Монголиа” ХХК-ийн хувь хэмжээг тус тус тогтоожээ. Тус ордыг стратегийн ордод хамруулах үндэслэл нь Монгол орны алтны металлогены мужлалаар Хойд Хэнтийн алтны бүсэд тогтоогдсон томоохон орд, алтны өндөр агуулга бүхий хүдэртэй, ирээдүйд тухайн бүс нутгийн хөгжилд нөлөөлнө, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, цаашид ордын хэмжээнд нөөц өсөх магадлалтай зэргийг Уул уурхайн сайд Р.Жигжид танилцуулсан юм.

ө

Төсөл нийт 9 жил уурхайн олборлолт, 10 жил үйлдвэрлэл явуулах юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

өөөөөөө:
ардчилсан намын луйварчид мөнгөний төлөө улсаа ч зарж мэдэх нь дээ. иргэд минь
2015-02-06
jagaa:
garchig ni yamarch utgagui yum bish uu
2015-02-06