"Шийдлийн" гэх нэрийг үнэхээр хүсээгүй

img

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Баасан гаригийн хуралдаанаар Засгийн газрын мэдээллийг сонсдог. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нийгэм, эдийн засаг цаг мэдээлэл хийлээ. Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүдийн асуултад Засгийн газрын гишүүд  хариулж байна.

d

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

d

-Мэдээлэл үнэн зөв байх нь төрийн байгууллагын соёл юм гэдэгтэй санал нэг байна. Бусад оронд байнгын хорооны хуралдаанд оролцохдоо тангараг өргөж байгаад мэдээлдэг юм билээ. Гэтэл манайд саяхан төсвийн тодотгол хийж байхдаа өрийн босгын талаар бөөн асуудал дэгдээсэн. Өрийн тааз ДНБ-ий 40 хувьтай өрийн тааз тэнцэж байна гэсэн Сангийн яамны мэдээлэл худлаа байсан. Та одоо энэ худал мэдээллийн дагуу ямар хариуцлага тооцох вэ? Өрийн хэмжээ  12,5 их наяд  төгрөгт хүрсэн гэдэг хэдний өдрийн мэдээлэл вэ? Өрийн тааз өнөөдрийн байдлаар бараг ДНБ-ий 59 хувьд хүрсэн байх гэж тооцож байна. Өрийн мэдээллийг Сангийн сайдаас авъя. Өгөхгүй бол хариуцлага тооцъё.  Чанаргүй зээлийн үлдэгдэл 625 гэж байна. Найдваргүй зээл нь хэд вэ? Үүний тал нь төсвөөс хөрөнгө оруулалтын санхүүжилтээ авах ёстой компаниуд байсан. Бид компаниудаа шавраас чирч гарахгүй бол хямралаас яаж гарах вэ? Тэд чинь л хямралаас гаргана. Засгийн газрын банкуудад өгөх өглөг хэд вэ?

ө

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

ө

-Зарчмын саналуудтай санал нэг байна. УИХ дээр статистик тоо баримтаа нэгтгэе гэсэн үндсэн дээр оруулж ирж байна. Өнөөдрийн оруулж ирсэн материалд зарим тоо баримт ч зөрж магадгүй. Энэ чиглэлийн мэдээллийг сонсохоор УИХ дээр хуулийн төсөл хэлэлцэж байхад гишүүд нэг тоон дээр ярьдаг зарчимд шилжинэ. Үүнээс хойш тоогоо буруу мэдээлвэл хариуцлага тооцно. Өнгөрсөн хугацаанд яам, агентлагууд өөр өөрсдийн тоог гаргаж мэдээлдэг байсан бол одоо нэг тоон дүнг нэгтгэж ярьдаг болно.

ө

Сангийн сайд Ж.Эрдэнэбат:

ө

-Бондын үлдэгдэл 2.9 хэвээрээ байгаа. Төсвийн алдагдал санхүүжүүлэхэд бондыг Засгийн газраас гаргаагүй. Эргэн төлөх зориулалтаар л бонд гаргасан. Төсвийн төслийг хэлэлцэхийн тулд Төсвийн тогтвортой байдлын хуульд нийцүүлж өгсөн гэж тайлбарладаг. Гэхдээ энэ дүн нь өнгөрсөн есдүгээр сарын байдлаар гаргасан байна. Төлөвлөсөн хэмжээндээ орлогоо төвлөрүүлээд өгчихдөг болох зорилт дэвшүүлж байна. Санхүүжилтээ дутуу авсан компаниудын хувьд ирэх 2016 оны төсөвт суутган өгөх байх.

ө

УИХ-ын гишүүн Д.Оюунбаатар:

ө

-Шилэн данс ярьчихаад 3 их наядын зарцуулалтаа ил гаргах хэрэгтэй.  Тоо баримтаа нэг мөр болгож байгаа нь зөв юм.  Орон тооны цомхотгол их явж  байгаа. Үүний оронд аттестатчилал явуулаач ээ. Жилд 10 орчим мянган төрийн албан хаагчид тэтгэвэртээ гарч байгаа. Үүний оронд хүн томилох хэрэгтэй.  Сангийн яаманд хуримтлагдаж байгаа өрийн хэмжээг хэлээч. Олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулсан, эцэст нь санхүүжилтийг нь төлдөггүй. Үүнийг цэгцлэх хэрэгтэй байна. УИХ-ын гишүүдээс явуулсан асуулгад хариулт хэлэхгүй юм. Ажлаа, хариуцлагаа мэдэхгүй, том толгойтой хүмүүс их байна шүү.

ө

Сангийн сайд Ж.Эрдэнэбат:

ө

-Улсаас авлагатай байгаа аж ахуйн нэгж гэж НӨАТ-ын буцаан олголтыг хэлж байгаа байх. Үүнтэй холбоотойгоор 19 тэрбум төгрөгийн буцаан олголтыг хийсэн. Улсын хөрөнгө оруулалтыг шалгаж үзэх тусгай байгууллагатай болж байгаа.  Сангийн яам хувьд энэ ажлыг хариуцдаггүй байсан. Бүтцийн өөрчлөлтийн дараагаар хариуцдаг болсон.

ө

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-Шийдлийн гэх Засгийн газар асуудлыг шуурхай шийдвэрлэх үүднээс оноосон байх гэж бодсон. Гэвч өнөөдрийн байдлаар шийдвэр гаргасан зүйл ховор, хүлээлтийн байдалтай байна. Асуудлыг яаж шийдвэрлэх нь тусдаа. Ер нь хамгийн муу шийдвэр бол асуудлыг шийдэхгүй байх явдал. Энэ нь бүх зүйлийг хүнд байдалд оруулж байна.

ө

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

ө

-Шийдлийн гэж нэрийг өгөөч гэж үнэхээр  хүсээгүй. Хүмүүсийн аман яриагаар энэ тодотгол  яваад байгаа. Бидний өнгөрсөн хугацаанд хийсэн амжилт бол их эвслийн Засгийн газраа байгуулж чадсан. Төсвийн хуулиа баталж, яам, агентлагт цомхотгол хийж, тэтгэвэр тэтгэмжийг цэгцэлсэн, 106 лицензийн асуудлыг шийдлээ, Таван толгойн хэлэлцээрийг дуусах шатандаа явж байна. Мөн эдийн засгийн салбарыг дээшлүүлэх чиглэлээр хэлэлцэж байна. Чуулган завсарлахаас өмнө хуулийн төслүүдээ батлуулвал болно.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

ө

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
zg-t ajil hiih bolomj olgovol yasiin be.
2015-02-08
зочин:
шийдлий биш шидлийн засгийн газараа гэж..... кккк...
2015-02-08
zochin:
ene saihanbileg gedeg hugiin nuhur yag unendee hujaa bayartsogtiin utsan huuheldee gej umnii uchir meddeg humuus heleh yum.hujaagiin gar hul bno gedeg ulsaa hudaldsan jinhene urvagch biz dee!
2015-02-07
enkhmanlai:
yaridag, yarisnaasaa but*g yurunhii said hereg bn uu daa? asuudlaa shiid geed erh medliig n olgoj baihad sanal asuulga avaad l... avsan sanal asuulga n utaggui. ene uls oron urag* yavhaa bailaa saikhnaa ahaa. bi ardchilal gej yariad 25 jil bolloo. olson amjilt chamalhaargui l bgaa baih. gehdee adiin zasgiin huvid denduu busdiin haraand orchihson. bidend uursduu setgel gargaad улс эх орноо hamgiin turuund taviad yavbal 2 hon jild hugjih bolomj buren bgaa. getel odoo urag* yavah bish shavart shigdechiheed l baidag araich dee... "ene zasgiin gazar mongoliin tuuhend baigaagui muu zasgiin gazar boloh geed bn shuu"
2015-02-07
хахаха:
сайханбилэгээ чи наад шийдлийн гээг балай үгнээсээ сал. чи бид 2 юугаа шийддэг юм
2015-02-07
доржоо:
иргэд бид сонгууль өгч төр засаг барих нам гишүүдийг сонгодог. нэгээр нь засаг бариулж нөгөөгөөр нь тэднийг хянуулах сөрөг хүчинг бид сонгодог. энэ бол ардчиллын үнэт суурь зарчим. гэтэл үндсэн хуулийг зөрчөөд 2011онд манан-гийн үед их маань мажоритар системээс пропорциональ систем рүү хүчээр оруулж ингэснээрээ иргэдийн сонгосон хүн их-д биш намын нэрийн жагсаалтаар баян хөрөнгөтэй нь их-йн гишүүн болдог болсон. жишээ нь дэмбэрэл нямдорж нарыг ард түшмэн сонгоогүй харин нам нь гаргаад ирсэн. эд бол иргэдийн хүүссэн гишүүд биш байсан. бас *анхүү, оюунбат, гэх мэт шудрага ёсныхоныг бид сонгоогүй намын жагсаалтаар гарч ирсэн. гэтэл бүүр одоо нөгөө ялсан нам нь ялагдсан намтайгаа эвсээд засаг байгуулж орхилоо. түүнийгээ шийдлийнх гэчихжээ. сөрөг хүчингүй буюу няналтгүй засаг шийдлийнх байж чадах уудаа. шийдлийнх биш шивнээгийн засгийн газар болж хувираад байна. иймээс ард түмэн бид нам намаар хуваагдаад сонгууль өгч дүрдээ итгэн тоглоомд оролцоод байхын хэрэг байна уудаа. нам тань танд юу өгөв. хэрэлдэн муудалцан байж нам даган сонгууль өгөөд эцэст нь эд ингээд ялсан ялагдсантайгаа нэгдээд байвал сонгууль өгөх хэрэг алга. яг өнөөдөр монголд нэг намын эрх мэдэл бүхий субьект засаг төр барьж байгааг ардчилсан монгол гэж хэлж болох уу.
2015-02-07
анх хэлсэн үгэн дээр нь л сэтггүүлчид:
энэ шийдэл гэж үгэнд хамаатуулсан байх... харин ч сайн нэр шүү дээ. зугтаахаасаа өмнө харин ч энэ нэрийн төлөө явбал, яг энэ сайдын имидж бүрдэнэ гэж харагдах талтай... шийдэл бол шударга ёс гэсэн утгатай...
2015-02-06
хандаа:
та бсхэл бүтэн улсын ерөнхий сайд шүү дээ хийсэн ажлаа хараач ичээч
2015-02-06
wwww:
jujigchin huuramch durtei hudlaa gar
2015-02-06
саран:
тэтггэвэрийг яаж цэгцэлсэн юм бол доо
2015-02-06