Хьюстоны охиныг найдваргүй гэжээ
Дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристина Брауныг өнгөрсөн амралтын өдөр угаалгын өрөөндөө ухаангүй байхад нь нөхөр Ник Гордон нь олсон билээ. Таван өдрийн турш комын байдалд байсан Кристинагийн амьсгалын аппаратыг салгасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Атлантын эмнэлгийн эмч нар Кристинаг сэргэх найдваргүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.
1
Аппаратнаас салгаснаар шууд үхэлд хүргэдэггүй, амьдрах магадлал байдаг гэнэ. Охины аав Бобби Браун ирэх даваа гарагаас өмнө охиноо яах талаар шийдвэр гаргана гэж Хьюстоны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Дэвид Уилс хэлжээ. Тэрбээр “Бобби хүнд сонголтын өмнө ирээд байна. Тэрбээр охиноо явуулахыг хүсэхгүй байгаа. Кристина дөнгөж 21 настай. Дэндүү харамсалтай байна” гэж хэлжээ. Цагдаагийнхан Гордоныг баривчилсан бөгөөд Нью Йорк, Техас мужид байрлах гэрийг битүүмжилжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ