Каплаг хорьсон нь бизнесийнхнийг түгшээж эхэллээ
“Саусгоби Сэндс”-ийн удирдлагуудад оноосон ялын дараа “Time.com” сайтнаа “Монгол дахь гадаад иргэдийг хорьсноос болж бизнесийн салбарынхан түгшиж эхэллээ” гэсэн нийтлэл тавигджээ.
.
“Саусгоби Сэндс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жастин Капла, санхүүгийн ерөнхий менежер Хиларион Кажуком, Кристобэл Дэвид нарыг татвараас зайлсхийсэн хэмээн буруутгаж өнгөрсөн сарын 30-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо хэргийн шүүх хурал боллоо. Жастин Капла, Кристобэл Дэвид нарт 5 жил 10 сар, Хиларион Кажукомт 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноожээ. 2014 оны арваннэгдүгээр сарын байдлаар Монгол дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт 71 хувиар буурчээ. “Энэ хэрэг гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсын дүрмээр тоглох ёстойг санууллаа” гэж шинжээч Б.Мөнхдөл ярьжээ.
1
Жастин Капла нар “Саусгоби Сэндс” компанийн хамгийн том оролцогч тал болох Рио Тинто, Англи-Австралийн уул уурхайн компани, Канадын уул уурхайн охин компанид ажиллаж байжээ. /Рио Тинто, Оюу Толгой Монгол Улсын нийт экспортын 45 орчим хувь буюу их хэмжээний зэс, алт экспортолдог/. 2012 оны тавдугаар сард тус улсын эрх баригчид “Саусгоби Сэндс” компанид гэнэтийн шалгалт хийж, татвараас зайлсхийлсэн хэмээж, ойролцоогоор 18 сая ам.долларын торгууль ноогдуулсан юм. Тэднийг 30 сарын хугацаанд хилээр гарахыг нь хориглосон байна. Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайд Пайпэр Кэмбэлл дээрх шүүх хуралд оролцжээ. Тэрбээр гадаадын яллагдагчдын хувьд хангалттай тайлбар дутагдаж байгааг шүүмжилсэн байна. “Шүүгчдийн ярьж буй асуудлыг тэд ойлгохгүй байгаагаа шүүх хурлын үеэр мэдэгдсэн ч хүлээн аваагүй” гэж хэлжээ. “Гурван жил үргэлжилсэн мөрдлөгө, мэдүүлэг болон хилийн хоригоос болж Капла ихээхэн дарамттай нүүр тулсан” гэсэн байна.
1Улаанбаатар дахь АНУ-ын Худалдааны танхимын дарга Жексон Кокс “Би Монгол болон АНУ-ын хөрөнгө оруулалт болон худалдааны асуудлаар ярилцах дуртай ч энэ асуудал хүнд цохилт боллоо” гэсэн байна.
1
Монголын эдийн засаг сүүлийн жилүүдэд хурдацтай өсч буй ч 2011 онд хөгжиж буй орнуудын тоонд багтаагүй аж. Монгол улсын ашигт малтмалын өв хөрөнгөнд гадныхан эзэн мэт аашилж байгаасаас болж гадаадын хөрөнгө оруулалтын хуулиа чангатгасан билээ. Энэхүү хуулиас болж Оюутолгойн уурхайн цаашдын хөгжил Рио Тинто шиг зогсонги байдалд ороод буй. Дэлхийн эдийн засгийн уналт, тус улсын эдийн засагт шууд нөлөөлж байна. Хоёр жилийн өмнө зогсонги байдалд орсон уул уурхайн хайгуулын лицензийн заримыг нь сэргээж эхэлжээ. Томилогдоод удаагүй байгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ард түмнээсээ мессежээр санал авсан билээ. 302.000 оролцогчдын ихэнх хувь нь төсвөө багасгахаас татгалзаж, томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийг зөв хэмээн дэмжсэн билээ. Компанийн удирдлагуудыг шийтгэсэн нь тус улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн амлаж байсан хуулийн шинэчлэлт, Монголын шүүх тогтолцоог буруугаар ойлгоход нөлөөлж байна. Түүнчлэн шүүх хуралд татварын албаныхныг оролцуулаагүй нь буруу гэж хуулийн ажиглагчид үзэж байна. Ял оноохоос ганцхан хоногийн өмнө прокурор хэрэгтнүүдийг хорих ялаар шийтгэх биш торгууль ногдуулах нь зүйтэй гэж ярьжээ.
1
Өнгөрсөн жил тус улсын Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга асан Д.Амарсайхан мөнгө угаасан хэргээр баривчлагдсан билээ. Тэрээр цагдан хоригдож байх хугацаандаа гэнэт нас барсан юм. “Д.Амарсайхан шоронд хоригдож байх хугацаандаа биеийн байдал нь эрс муудаж, эмнэлгийн тусламж авахыг хүссэн ч албаны хүмүүс эрс татгалзсан” гэж түүний дэмжигчид ярьжээ. Д.Амарсайхан “Саусгоби Сэндс”-ийн ажилчид хоригдож байгаа цагдан хорих 461 дүгээр ангид нас баржээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ