Шакира хүүгээ танилцуулав
Дуучин Шакира хэдхэн хоногийн өмнө мэндэлсэн хүүгийнхээ зургийг твиттертээ байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Миний хоёр дахь хүү Саша. Аав шигээ бор нүдтэй” гэж жиргэжээ. Шакира мөн инстаграмдаа хүүгийнхээ төрсний гэрчилгээний зургийг нийтлээд “Хөвгүүддээ хайртай шүү” хэмээжээ.
1
Барселона клубын удирдлагууд багийн тоглогч Жерард Пике хүүтэй болсонд нь баяр хүргэж, Сашад гурав дугаартай өмсгөл бэлэглэсэн байна. Тус багийн дасгалжуулагч твиттертээ “Барселона багийн бяцхан тоглогч” гэжээ. Шакира том хүү Миланаа Колумб улсын иргэн болгосон билээ. Тэрбээр бага хүүгээ ч гэсэн Колумбын иргэн болгох гэнэ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ