Гурван сая дахь иргэддээ хүндэтгэл үзүүлэв
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам санаачлан, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв хамтран Монгол Улсын 3 сая дахь иргэний үе чацуутануудыг алдаршуулах, танилцуулах хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг өнөөдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгууллаа.
a
Монгол Улсын 3 сая дахь иргэнтэй үе чацуутан бяцхан үрсийг танилцуулах, алдаршуулах хүндэтгэлийн арга хэмжээг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нээж эх үр, тэдний гэр бүл болон нийт хүүхэд багачууддаа мэндчилгээ дэвшүүлсэн. Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж, МУГЖ НҮБ-ын хүүхдийн элч дуучин Т.Ариунаа нар хүрэлцэн ирж 3 сая дахь иргэн болон чацуутнуудад эрүүл энхийг хүсэн ерөөсөн юм6
a
Энэхүү арга хэмжээнд нийслэл хотод төрсөн Монгол Улсын 3 сая дахь иргэнтэй үе чацуутан 15 хүүхдийн эцэг, эхийг төлөөлөл болгон урьж батламж, гурван сая төгрөгийн хадгаламжийн дэвтрийг гардуулан өгөв. Түүнчлэн аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний үе чацуутануудад өөрийн нэрэмжит гарын бэлэг гардууллаа.
й
Яруу найрагч О.Цэнд-Аюуш Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний үе чацуутануудад зориулан ийн шүлэг тэрлэжээ.
Ээжий хүмүүнийг хэрвээ нар гэвээс
Элгэндээ тэвэрсэн үр нь дэлхий билээ
Ээжий хүмүүнийг хэрвээ тэнгэр гэвээс
Энгэртээ тэвэрсэн үр нь газар билээ
Эртний түүхтэй Чингисийн үрсийг гурван сая болгосон
Эх үр хоёр өнөд жаргасугай
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ